dobu.mndobu

Э.Тамир “Төрийн орон сууцны корпораци” гүйцэтгэх захиралаар томилогджээ

Э.Тамир “Төрийн орон сууцны корпораци” гүйцэтгэх захиралаар томилогджээ

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 05 тоот тогтоолоор тус компанийн Гүйцэтгэх захирлаар Эрдэнэбилэг овогтой Тамирыг томилжээ.

Э.Тамир нь Улс төр судлаач, эрхзүйч мэргэжилтэй бөгөөд барилгын салбарт төслийн удирдагчаар 15 жил ажилласан туршлагатай аж.

Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Э.Тамирт “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбулган компанийн тамга тэмдгийг гардуулан өгчээ.

Улмаар түүнд энэ онд компанийн хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай үргэлжлүүлнэ хэмээн итгэж байгаагаа илэрхийлээд ажлын амжилт хүслээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.