dobu.mndobu

Нутгийн зүүн хагаст салхитай, явган шуургатай байна

Нутгийн зүүн хагаст салхитай, явган шуургатай байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхитай, явган шуургатай байна.

2025 оны хоёрдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулс болон Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -10…-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой.

 

Хуваалцах:

|
Цэргийнбаяр нэртэй хоёр хүн байна

Цэргийнбаяр нэртэй хоёр хүн байна

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Өнгөрсөн долоо хоногт 59 объектын гал түймэр гарчээ

Өнгөрсөн долоо хоногт 59 объектын гал түймэр гарчээ

12 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

11 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Цас орж, салхи шуургатай байна

Цас орж, салхи шуургатай байна

10 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.