dobu.mndobu

Гэрээгээ зөрчсөн компаниудаас ₮6.3 тэрбумын төлбөрөө нэхэж, ажлаа хийнэ үү, АМГТГ-ынхаан

Гэрээгээ зөрчсөн компаниудаас ₮6.3 тэрбумын төлбөрөө нэхэж, ажлаа хийнэ үү, АМГТГ-ынхаан

Үндэсний аудитын газраас 2022 онд газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуул хийсэн компаниудын нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад баталгаажуулалт хийжээ.

Үүгээр Ашигт малтмал газрын тосны газрыг Газрын тосны тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авахгүй байна гэж дүгнэсэн байна.

-АМГТГ НЭР БҮХИЙ ХОЁР КОМПАНИАС 6.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨЛБӨР АВАХ ЁСТОЙ Ч АВААГҮЙ БАЙНА-

АМГТГ-аас 2022 онд нийт 10 компанид 12 талбайд хайгуул хийлгүүлэхээр зөвшөөрөл өгч, 38 сая 294 мянга 715 ам.долларын төсөв баталсан байна. Гэвч үүнээс зургаан компани нь л найман талбайд хайгуул хийжээ.

Хайгуул хийсэн компаниуд нь,

-Монголын алт /МАК/, 

-Метангаз ресурс, 

-Жи Өү Эйч, 

-Тахь ресурс, 

-Тэлмэн ресурс, 

-Смарт-Ойл Монголиа компаниуд. 

Харин хайгуул хийгээгүй компаниуд нь,

-"Түмэн-Ойл" ХХК,

-"Капкорп Монголиа" ХХК,

-"Зон Хэн Юу Тиан" ХХК, 

-"Чайна голденсий петролиум эксплорэйшн корпорэйшн" ХХК юм.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7.3.3-д "Гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуульд заасан хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад төлнө" хэмээн заасан.

Хайгуул хийгээгүй дөрвөн компаниас "Түмэн-Ойл", "Капкорп Монголиа" хоёр нь нутгийн ИТХ-аас дэмжээгүй учраас түр зогсжээ. Тиймээс Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан дээрх заалтын дагуу төлбөрөө төлсөн ёстой ч төлсөн эсэх нь тодорхойгүй аж.

Харин "Зон Хэн Юу Тиан" компани хайгуул хийгээгүй учир 1 сая 240 мянган ам.доллар буюу 4 тэрбум 271 сая 304 мянган төгрөгийг, "Чайна голденсий петролиум эксплорэйшн корпорэйшн" компани 600 мянган ам.доллар буюу 2 тэрбум 066 сая 760 мянган төгрөгийг төлөх ёстой юм. 

Нийтдээ монгол мөнгөөр 6 тэрбум 338 сая 064 төгрөгийг Монгол Улсын Засгийн газарт өгөх ёстой. Гэвч Ашигт малтмал газрын тосны газар дээрх төлбөрийг төлүүлээгүй байна. 

 

-АМГТГ ӨРТӨГ НӨХӨГДӨХ ЗАРДЛЫН ТАЙЛАНГ ХЯНАЖ, ШАЛГАХГҮЙГЭЭР БАТАЛГААЖУУЛДАГ-

АМГТГ гэрээлэгч компаниудиас ирсэн өртөг нөхөгдөх зардлын тайланг баталгаажуулахдаа огт хянаж, шалгадаггүй ажээ. 

Энэ талаар аудитын тайланд "АМГТГ нь ӨНЗ-ын тайланг баталгаажуулахдаа аудитлагдсан санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийг ашигладаггүй, анхан шатны баримт материалуудыг тухайн тайлант хугацаанаас өмнө, эсвэл хойших хугацаанд хамарч байсан ч өртөг нөхөгдөх зардалд оруулж тооцдог, хянаж дүгнэлт гаргасан ӨНЗ-ын дүн нь санхүүгийн тайлангийн аль хэсэгт тусгагдсан нь тодорхойгүй байна" хэмээн дурджээ.

Мөн тус газрын  гэрээлэгчийн хөрөнгө оруулалт зардлын тайланг улирал бүр хянаж хүлээн авах үүрэг бүхий Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн өртөг нөхөгдсөн зардал, газрын тосны бүртгэл тооцоо, хяналт хариуцсан хэлтсийг ажлаа хийхгүй байна гэсэн байгаа юм.

Хуваалцах:

|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -12 градус байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -12 градус байна

16 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

МУГТ Э.Цэндбаатарыг "Хангарьд" одонгоор шагналаа

МУГТ Э.Цэндбаатарыг "Хангарьд" одонгоор шагналаа

2 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Пүрэв гарагт өсвөр бөхийн барилдаан болно

Пүрэв гарагт өсвөр бөхийн барилдаан болно

2 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Пүрэв гарагт хүүхдийн мөнгө олгоно

Пүрэв гарагт хүүхдийн мөнгө олгоно

30 минутийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт солиулахыг завджээ

Хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт солиулахыг завджээ

24 минутийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Монголд 75.4 мянган ажилгүй хүн байна

Монголд 75.4 мянган ажилгүй хүн байна

5 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Могой жилийн ЗҮГ МӨР ГАРГАХ ЗУРХАЙ

Могой жилийн ЗҮГ МӨР ГАРГАХ ЗУРХАЙ

6 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.