dobu.mndobu

Дэлхийн ХАМГИЙН УХААЛАГ хиймэл оюун ухааныг танилцуулна

Дэлхийн ХАМГИЙН УХААЛАГ хиймэл оюун ухааныг танилцуулна

Манай гарагийн хамгийн чинээлэг эрхэм болох Илон Маск X хуудастаа “Grok-3” гэх хиймэл оюун ухааны чатботоо танилцуулах гэж буйгаа зарлалаа. Тус чатботыг Улаанбаатар хотын цагаар маргааш (2025.02.18) 12:00 цагт шууд дамжуулалтаар танилцуулах аж. 

Илон Маск "xAI" компанийнхаа хөгжүүлсэн "Grok-3" чатботоо "Дэлхийн хамгийн ухаалаг хиймэл оюун ухаан" хэмээн онцолсон. Ингэснээр тус чатбот нь хэрэглэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа юм.

Тодруулбал, тэрбээр энэ сарын 14-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод зохион байгуулагдсан Дэлхийн улсуудын Засгийн газруудын дээд түвшний уулзалтад  (WGS) илтгэл тавьсан юм. Энэ үеэрээ “Grok-3”-ийн талаар ярихдаа синтетик дата буюу бодит байдлыг зохиомлоор үүсгэн, түүнээсээ мэдээлэл цуглуулж, өөрийгөө хөгжүүлж алдаагаа засах чадвартай хэмээн онцолжээ. 

Илон Маск пуужин, цахилгаан машин, ногоон эрчим хүчний салбарт аль хэдийн өөрийн ноёрхлыг тогтоосон нэгэн. Мөн тэрбээр сүүлийн үед улс төрд хүч үзэж буй суут инженер билээ. Тийм ч учраас түүний “Grok-3” чатботоо “Маш өндөр түвшний логик сэтгэх чадвартай, дэлхийн хамгийн ухаалаг хиймэл оюун ухаан” гэж онцолсон нь олны анхаарлыг бүр ч ихээр татаж байна.

 

Ч.ДАШДОРЖ

Хуваалцах:

|
Зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна

Зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна

1 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Улаанбурханаар өвдсөн нэг хүүхэд хүнд байна

Улаанбурханаар өвдсөн нэг хүүхэд хүнд байна

12 минутийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

3 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.