0

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Ахмадын хороо, “Тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” НҮТББ хамтран “Энх мэндийн дуулал” тоглолтыг маргааш Монгол бөхийн өргөөнд 15:00 цагаас зохион байгуулах гэж байна.
Энэхүү тоглолтод дүүргээс төрөн гарсан урлаг соёлын ахмад, гавьяат уран бүтээлч, өвлөн уламжлагчид оролцож, уран бүтээлийн дээжээ үзэгч, сонсогчиддоо өргөн барих юм. Мөн энэ үеэр дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно. Тоглолтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэцэгт мэндчилгээ, Лили-сараан брэнд, Си ти пи принтинг дэмжин ажиллаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.