0
Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно. Сар бүрийн 20-ны өдөр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шилжүүлдэг.
Тэгвэл хуваарийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны хоёрдугаар сарын олголтод хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тусгажээ. Мөн энэхүү өдөр эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох юм.
Энэ сард Нийгмийн халамжийн тэтгэвэр болон асаргааны тэтгэмж, амьжиргааны дэмжих мөнгөн тэтгэмж, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж зэргийг хоёрдугаар сарын 13, 25-нд олгох аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.