0

2024 оны арванхоёрдугаар сард "Этик" продакшны жүжигчин С.Одбаярын хүн зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан.
Тухайн үед түүнээс энэ талаар түүнтэй холбогдож тодруулахад "Мэдэхгүй байна. Тийм зүйл байхгүй. Би тус бичлэгийг үзээгүй" хэмээх тайлбарыг өгсөн юм.
Харин тус хэрэгтээ холбогдуулан “Этик” продакшны захирал, СТА А.Энхжин цахим хуудастаа "Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө продакшныхаа жүжигчний өмнөөс ёс зүйгүй үйлдэл гаргасанд уучлалт хүсэж байна. Тэр үйлдэл ажлын бус цагаар хувь хүний өөрийн асуудал болсон бөгөөд Бид продакшнаараа ярилцаад тухайн жүжигчинд хариуцлага тооцох болно. Мөн хуулийн байгууллага шалгахаар болсон" гэж байв.
Улмаар түүнд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дахь хэсэгт зааснаар 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Учир нь С.Одбаярт цохиулсан гэх иргэнд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул ийнхүү зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авчээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.