0
Баялгийн сангийн тухай хууль батлагдаж, монголчууд стратегийн ордуудаас хувь хүртэх нөхцөл бүрдсэн. Үүнтэй холбоотойгоор хувийн хэвшилд очсон стратегийн ордуудын тодорхой хувийг төр авах уу, үгүй юу гэдэг тулаан эд өрнөж байна. Тэгвэл Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордуудыг стратегийн ордод хамруулахаас өмнө хууль зөрчиж хайгуулын лиценз олгосон талаарх баримтыг хүргэе.
УИХ 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай” 27 дугаар тогтоолыг баталж байлаа. Тогтоолын нэгдүгээр хавсралтаар Тавантолгой, Нарийнсухайт, Оюутолгой зэрэг 16 ордыг, хоёрдугаар хавсралтаар Улаан-Овоо, Өвдөг худаг, Баянтээг зэрэг 39 ордыг бүртгэж байв.
Нэр бүхий ордуудыг стратегийн ордод хамруулахаас өмнө юу болов...
1997 он. Монгол Улсын Ерөнхий сайдаар М.Энхсайхан ажиллаж байв. Тэр үеийн парламент Ашигт малтмалын тухай хуулийг 1997 оны зургаадугаар сарын 5-ны өдөр баталж, улмаар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг анх байгуулсан юм. 1997 оны тавдугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар Ду.Жаргалсайханыг томилж байлаа. Энэ үеэс л Монголын өөдтэй өнгөтэй гэсэн ордуудыг хууль зөрчин бусдад олгож буруу гарын “наймаа” цэцэглэж эхсэн түүхтэй.
Тухайлбал, 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 13-р зүйл. Хайгуулын лиценз авахад тавигдах шаардлага” гэсэн хэсгийн 4.2-т “нөөцөд авсан болон тусгай хэрэгцээний газартай ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэж заажээ.
Дээрх хуулийн заалтыг энгийнээр тайлбарлавал өмнө нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоож, улсын нөөцөд авсан газарт дахиж хайгуулын лиценз олгохыг хоригложээ. Гэтэл энэ хуулийн заалтыг зөрчиж улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон 14 ордод олон тооны хайгуулын лиценз олгосон байна. Олгосон огноог харвал 2001-2006 оны хооронд байна.
Хууль зөрчиж олгосон лиценз зураг... Хавсралт-1
2006 он. УИХ 2006 оны долоодугаар сарын 8-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулж, мөрдөж эхэлсэн. Шинэ Ашигт малтмалын тухай хуулийн 60.4-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заажээ.
Гэтэл тухайн өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйл. “2006 оны долоодугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл авсан этгээд өргөдөл гаргавал шинэ хуулийн дагуу түүнд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заажээ. Товчхондоо, 1997, 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар нөөцийг нь тогтоосон газарт хайгуулын лиценз олгохгүй гээд маш тодорхой заачихсан. Гэтэл Дагаж мөрдөх журмын тухай хууль гэгчийг баталж хууль зөрчсөн үйлдлийг хууль ёсны болгожээ.
Улмаар Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхай, кадастрын албанаас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 15 орд газарт 40 хуулийн этгээдэд хайгуулын 34, ашиглалтын 57, нийт 91 тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгосон байна.
Хачирхалтай нь стратегийн ач холбогдол бүхий нэг орд газарт дунджаар 1-8 хуулийн этгээд 2-26 тусгай зөвшөөрөл эзэмшиж байжээ. Ингэж л 1997 оноос Монголын байгалийн баялгийг лиценз буюу А4 цаасаар арилждаг хууль бус үйлдэл эхэлжээ. Энэ нь даамжирсаар өнөөгийн “Энержи ресурс” ХХК Ухаахудагийн ордыг хэрхэн авсан талаарх дуулиан дэгдэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Хуваалцах:
Сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан боллоо
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ:. Нүүдэлчдийн уламжлалт өв соёлтой танилцах боломжтой 10 өргөө
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
66 тэрбум төгрөгийг баялаг бүтээгчдэд олгохоор улсын төсөвт суулгажээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Завханы Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга Б.Ренчиндорж СОГТУУГААР машин барьж, ОСОЛ гаргажээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Тэгш, сондгойгоор зорчих өдрүүд
4 минутийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хонины ноосоо дотооддоо бүрэн боловсруулбал ХХААХҮ-ийн салбарын орлого 2-3 дахин нэмэгдэнэ
3 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Зарим нутгаар ялимгүй цас орж, хүйтэн жавартай байна
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хөндөх сэдэв: Хятад, Солонгос шиг сар шинийн амралтаа зохицуулж сурмаар байна, Л.Энх-Амгалан сайд аа
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БӨХИЙН ТААВАР: Сар шинийн барилдаанд хэн түрүүлэх вэ
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
18 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Химийн эмчилгээнд хэрэглэх эмийн нэр төрлийг 20 хүртэл тоогоор нэмэгдүүлнэ
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Монголиан критикал минералс майнинг” болгон өөрчиллөө
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ц.Туваан: Экспортолж буй нүүрсний борлуулалт болон орлого буурсан нь үнэн
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
НӨАТ-ын сугалаанаас найман орон таарсан нэг азтан тодорлоо
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шинийн дөрвөнөөс төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
МЭДЭГДЭЛ: Допинг илэрсэн тамирчид Б сорьцоо өгөх боломжтой
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.