0
Огноо2024-11-04
Монгол Улсын 2025 оны төсвийг парламент хэлэлцэж байна. Засгийн газар төсвөө багцалж оруулж ирсэн ч ард түмэн таалахгүй зүйлс төсөв дотор нуугдсан байгаа юм. Тухайлбал, Соёлын сайд Ч.Номин 18.3 тэрбум төгрөгийн ваучер гаргаж хүүхдүүдэд кино үзүүлнэ хэмээн мэдэгдсэн нь төсвийн гал дээр тос нэмсэн.
Улаанбаатар хот нь хэзээ мөдгүй тоггүй болж хотоороо харанхуй нүүрлэх, халаалт дулаан тасалдаж хотороо хөлдөх эрсдэлтэй байхад 18.3 тэрбумаар хүүхдүүдэд кино үзүүлнэ гэдэг амьдрал мэдэхгүй сайдын амнаас гарсан үг араас нь яаж ч элдээд гүйцэхээргүй өндрийг авсан. Хувьдаа телевизтэй, хувьдаа контент бүтээдэг сайдыг улсын төсвийн мөнгөөр өөрийн эзэмшлийн телевизээ угжих нь гэдэг хардлага гаарав. Улсын төсвийн мөнгөө хуугаар нь хамуулж, хоосон хоцорч ирсэн иргэд хардахгүй гээд яахав.
2025 оны улсын төсвийг Ч.Номин сайдын “Тэрэлж” зочид буудалд 50 сая төгрөгөөр хэлэлцсэн гэх асуудал гаран намжаагүй байхад 18.3 тэрбумын киноны ваучер нэмэгдсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уурыг хүргэжээ. 18.3 тэрбумыг Ч.Номин сайд зарцуулахын тулд өөрийн “Тэрэлж” зочид буудалдаа 50 сая төгрөгөөр хэлэлцсэн болж таарч байна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын сайд Ч.Номинг өрөөндөө дуудаж банга хүртээж, баахан загнасан талаар улс төрийн хүрээнд ярьж байна. Төсөвт суулгасан мөнгөө зөв ойлгомжтой тайлбарлаж чадсангүй хэмээн ихэд уурссан гэх. Үе үе Ч.Номин сайдтай холбоотой таагүй мэдээлэл гарч байгаа. Сайд болсноосоо хойш улсын төсвийн 300 гаруй сая төгрөгөөр гадаад улсад ажиллах тийз захиалсан гэхчилэн мордохын хазгай болсон бүгдийг нь Ерөнхий сайд түүнд хэлээд баахан банга хүртээсэн гэх юм.
Ч.Номингоос яаж салах уу гэдэг яриа хүртэл гарсан талаар Төрийн ордонд бор шувуу нисэж эхэлжээ.
Р.ЖАРГАЛ
Хуваалцах:
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар хэлэлцлээ
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай гэрээ байгууллаа
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах боломжтой газрууд
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын дугаарын дуудлага худалдаанд 54 удаа оролцож, ялсан ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Оюун-Эрдэнэ: Ураны төслийг хэрэгжүүлснээр Монголд 5 тэрбум ам.долларын ашиг авчирна
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Эрчим хүчний системийн оргил ачаалал 32 МВт-аар өсжээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сумын заан цолтон, залуу бөхчүүдийн барилдаанд 512 бөх зодоглоно
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх долоо хоногт 4 градус хүртэл ДУЛААРНА
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Дотоодын үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Өнөөдөр “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баянхошуунд агаар хамгийн их бохирдолтой байна
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрөх насны эмэгтэй цөөн байсан нь төрөлт буурахад нөлөөлжээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: "Хөх сувд-2025" мөсний баярын хөтөлбөр
11 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
СУРВАЛЖИЛГА: Иргэд утаанаас татгалзаж цахилгаан халаагуур тавьсан ч төлбөрийг нь дийлэхгүй байна
12 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -8 градус байна
12 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Боксын УАШТ-ий хагас шигшээ тулаан болж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Машиндаа ухаангүй байсан иргэнийг аварчээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"20 жил газар зохион байгуулагчаар ажилласан хүнийг СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргаар сонгочихлоо"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.