dobu.mndobu

Хөндөх сэдэв: Хятад, Солонгос шиг сар шинийн амралтаа зохицуулж сурмаар байна, Л.Энх-Амгалан сайд аа

Хөндөх сэдэв: Хятад, Солонгос шиг сар шинийн амралтаа зохицуулж сурмаар байна, Л.Энх-Амгалан сайд аа

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ жилийн баяраар сар шинийн баяраар хоёр хоног бүх нийтээр амраад гуравдугаар сарын 3-ны Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ үргэлжлэх болохыг мэдээлэв.

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан байдаг.

Тэгвэл энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ны өдөр 2025 оны гуравдугаар сарын 1, 2-нд тохиож байна. Иймд шинийн 2, 3-ны өдрүүдэд буюу Бямба, Ням гарагт сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх аж. Харин шинийн 4-н буюу 2025 оны гуравдугаар сарын 3-ны Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдах гэнэ.

Хувийн хэвшлийн байгууллагуудын тухайд ажил, амралтын өдрийг дотоод хэм хэмжээндээ тусган зохицуулах боломжтой. Үүнтэй зэрэгцээд хувийн хэвшлийн байгууллагууд сар шинийн баяраар ажилчдаа тав хоног амраах уриалга ч гаргаад байгаа аж. 

Эцэст нь иргэд алдагдсан шинийн 1-нээ яаж нөхөх вэ гэдэг сонин асуулттай үлдэв. Уг нь хуульдаа гурав хоног амрахаар ойлгогдож байгаа хэдий ч шинийн 1-н тасрахаар яах вэ гэдгийг нарийн бодож үзэхгүйгээр хуулиа баталчихсан бололтой. Энэ байдлаар ирэх жил шинийн 2-н ч тасарч магадгүй нь.

Баяр наадам байтугай жирийн өдрүүдэд ч хотоос гарах гэж хонох шахам түгжирдэг бид хоёр хоногт багтаж золголт хийнэ гэдэг үлгэрийн далай. Эхний өдөртөө амжиж хотоос гарлаа гэхэд зарим нь бүтэн өдөр зарцуулж байж зорьсон газартаа очно. 

Мэдээж хотын утаанд өвөлжингөө шигдсэн хүмүүс агаар салхинд гарангаа хууч хөөрөх нь дамжиггүй. Аяга цай, таван бууз идэх гэж хөдөөг зорихгүй нь лавтай. Аль эсвэл алслагдсан аймгийнхныг монголчуудын тооноос хасчихсан бололтой.

Ямартай ч хоёр хоног нийтээрээ түгжирч хам хум золголтоо хийгээд утаат Улаанбаатар луугаа ирэх нь гарцаагүй боллоо. Амжихгүй бол ажлаасаа чөлөө авч, цалингаасаа хасуулахаас өөр арга үлдсэнгүй. 

Тэгвэл Азийн орнуудад сар шинийн амралтыг хэрхэн зохицуулдаг вэ?

Тухайлбал, БНСУ-д энэ жилийн сар шинийн баярын бүх нийтийн амралт нэгдүгээр сарын 27-30-ны хооронд болж уламжлал ёсоор дөрөв хоног амарсан аж. Энэхүү сар шинийн амралт нь ажлын өдрүүдэд таарсан бөгөөд Даваа гарагт ажлаад Мягмар гарагаас Ням гараг хүртэл амарчээ. 

Тэгвэл БНХАУ-ын энэ жилийн хаврын баяр буюу цагаан сар нэгдүгээр сарын 29-ний өдөр буюу Лхагва гарагт тохиож нийт найм хоног амарсан. Манай хойд хөрш болох ОХУ-д хүртэл Хятадын цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлжээ. 

Харин манай улсад цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх, нөхөн амраах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байгаа аж. 

Ядаж Хятад, Солонгос шиг амралтаа зохицуулж сурмаар байна, Л.Энх-Амгалан сайд аа.

Хуваалцах:

|
Зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна

Зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна

8 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Улаанбурханаар өвдсөн нэг хүүхэд хүнд байна

Улаанбурханаар өвдсөн нэг хүүхэд хүнд байна

7 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.