dobu.mndobu

Арваннэгдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-08

Арваннэгдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2025 оны арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцуулж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 13-наас олгож эхэлнэ. Мөн онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжүүдийг мөн арваннэгдүгээр сарын 13-нд олгож эхлэх юм.

Түүнчлэн хүнс тэжээлийн дэмжлэгийн хөтөлбөрийн мөнгийг арваннэгдүгээр сарын 13-наас, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 20-нд, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 20-нд тус тус олгохоор төлөвлөжээ.

Харин нийгмийн халамжийн орлогоос хамааралтай хөнгөлөлт, ахмад настаны хишиг, одонгийн мөнгө зэрэг бусад төрлийн тэтгэмжүүдийг арваннэгдүгээр сарын 25-нд иргэдийн данс руу шилжүүлнэ.

May be an image of text

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.