dobu.mndobu

Хонины ноосоо дотооддоо бүрэн боловсруулбал ХХААХҮ-ийн салбарын орлого 2-3 дахин нэмэгдэнэ

Хонины ноосоо дотооддоо бүрэн боловсруулбал ХХААХҮ-ийн салбарын орлого 2-3 дахин нэмэгдэнэ

Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 2.5 жил өнгөрч байна.

Энэ хугацаанд 220 тэрбум төгрөгийн импортын тоног төхөөрөмжид гаалийн татварын хөнгөлөлт үзүүлж, 1.3 орчим их наяд төгрөгийн бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтийг төрийн зүгээс хүнсний салбарын иргэд, ААН, баялаг бүтээгчдэд үзүүлжээ. Энэ Хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй төсөв санхүүгийн бодит дэмжлэг аж. 

Үр дүнд нь 39 хүнсний үйлдвэр ашиглалтад орж, 350 гаруй шинэ нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1500 орчим ажлын байр шинээр бий болжээ. 

Манай улс жилдээ 30 мянган тонн хонины ноос бэлтгэх боломжтой хэдий ч үүний 70 гаруй хувийг гадаадын худалдаачид худалдан авч, нэмүү өртөг шингээлгүй зөвхөн угаагаад гадагшаа гаргаж байна.

Хэрэв хонины ноосоо дотооддоо бүрэн боловсруулж чадвал ХХААХҮ-ийн салбарын орлого 2-3 дахин нэмэгдэж ард иргэд, малчдын орлого, амьжиргаа сайжрах нөхцөл боломж бүрэн байгааг олон судалгаа харуулж, эрдэмтэн судлаач, баялаг бүтээгчид хэлж байгаа аж. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.