dobu.mndobu

Завханы Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга Б.Ренчиндорж СОГТУУГААР машин барьж, ОСОЛ гаргажээ

Завханы Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга Б.Ренчиндорж СОГТУУГААР машин барьж, ОСОЛ гаргажээ

Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга Б.Ренчиндорж согтуугаар автомашин жолоодож, осол гаргасан байна. 

Тодруулбал, энэ сарын 18-ны 20.00 цагийн орчимд Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн газрын 0011-ЗАА улсын дугаартай автомашин Тэлмэн сумын Өгөөмөр багийн нутагт замын хажуугийн хашлага мөргөж, осолджээ.

Осол гарах үед тус автомашиныг Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга Б.Ренчиндорж жолоодож явсан гэх мэдээлэл байгаа юм.

Тэрбээр албан ажлаар цуваанд явж байсан ба осол гаргах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан аж. Тухайн эвдэрсэн автомашиныг аймгийн төвд хүргэж, албаны гаражид байршуулсан байна. Гэвч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, улсын өмчийг эвдэж, сүйтгэсэн Б.Ренчиндорж даргад ямар нэгэн хариуцлага тооцоогүй байна. 

Б.Ренчиндоржийн тухайд, 2021 оны есдүгээр сарын 13-наас эхлэн Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргаар ажиллажээ. Тэрбээр Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ автомашингүй хэмээсэн байгаа юм.

Сануулахад хуульд өөрчлөлт оруулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд оногдуулах ялыг бодлогыг чангатган, найм хүртэлх жилээр хорих ял оноох зохицуулалттай болсон билээ. 

Зөрчлийн тухай хуульд,

  • Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна.
  • Согтуурсан, мансуурсан, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол Эрүүгийн хуульд заасны дагуу жолоодох эрхийг 3-5 жил хасах, зорчих эрхийг 1-3 жилээр хязгаарлах, эсвэл 1-3 жилээр хорих ял оногдуулна.
  • Согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодож яваад хоёр ба түүнээс дээш олон хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 8-12 жил хасаж, 2-8 жилээр хорих ял оногдуулна хэмээн заасан байдаг.

 

 

Хуваалцах:

|
Зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна

Зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна

5 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Улаанбурханаар өвдсөн нэг хүүхэд хүнд байна

Улаанбурханаар өвдсөн нэг хүүхэд хүнд байна

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.