0
Өнөөдөр /2025.02.21/ болох үйл явдал:
09:00 цагт: “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их Монгол” танхимд болно.
10:00 цагт: “Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, будалгаа” Олон улсын эрдэм шинжилгээний хурал дэлхийн шилдэг судлаачид, багш, бодлого боловсруулагчдыг нэг дор цуглуулж, бага нас болон сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр шинэ судалгаанууд, бодлогын чиг хандлага, шилдэг туршлагуудыг хэлэлцэх уулзалтыг МУБИС-ийн “А” байранд зохион байгуулна. Утас:99028002, 88037898, 88801964
11:00 цагт: Монголын хөлбөмбөгийн холбооны асуудлаар байгуулсан Түр хороо хэвлэлийн хурал зарлалаа. МХБХ-ны байранд болох хурлаар дүгнэлтээ танилцуулах юм.
11:30 цагт: Монгол, Энэтхэг Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Энэтхэгийн соёл, гар урлал”-ын үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.
“Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд:
11:00 цагт: Уул уурхайд ажиллаж буй Хятадын компаниуд олон монгол ажилчдын эрхийг хэрхэн зөрчиж дарамт шахалт үзүүлж, Монгол Улсын хууль дүрэм журмын стандартыг зөрчдөг талаар баримт дэлгэн Уул уурхайн салбарын ажилчид, уурхайчдын эрхийн төлөө тэмцэгч Б.Ононхангай мэдээлэл өгнө.
11:30 цагт: “Цагаан дэл” уулаар боомт нээх Засгийн газрын 2014 оны шийдвэр нь хууль бус болох үндэслэлүүдийг нийтэд зарлах болсон тухай Өмнөговь аймгийн иргэд, ТББ-уудаас мэдээлэл өгнө.
12:00 цагт: “Зөв найзууд” нийгэмд үйлчлэх төрийн байгууллагаас “Сайн хөрш” төслийг Төрийн гурван өндөрлөгт болон Нийслэлийн Засаг даргад өргөн барих тухай мэдээлэл өгнө.
12:30 цагт: Үндэсний баялагийн сангийн тухай Улс төрийн намууд, иргэдээс мэдээлэл өгнө.
13:00 цагт: Гаалийн удирдлагуудын хууль зөрчсөн авлигын үйлдлүүд, төрсөн эгч дүүсийн сүлжээтэй холбоотой асуудлаар Иргэдээс мэдээлэл өгнө.
Орон нутагт
Өмнөговь аймагт: Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэмт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан болно.
Увс аймагт: Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэмт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан болно. Барилдаанд дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүд зодоглоно.
Завхан аймагт: Улиастай суманд сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа болно. Энэ сарын 24-нийг үргэлжлэх үзэсглэн худалдаанд аймгийн 24 сум, Говь-Алтай, Ховд, Архангай, Увс аймгийн жижиг дунд үйлдвэрлэгчид оролцоно.
Сэлэнгэ аймагт: Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн Долгио” чуулга “Элдэв эрдэмт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан “Сар шинийн эгшиглэн” ардын дуун цацал уран бүтээлийн тоглолтоо 18.00 цагаас ганцхан удаа тоглоно.
Хуваалцах:
Монгол Улсад жилд дунджаар 160-170 стандарт шинээр батлагддаг
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Хилийн боомтуудын гуравдугаар сард ажиллах цагийн хуваарь
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТЕНДЕР: Улсын Дээд шүүх ₮1,1 тэрбумаар АВТОМАШИН худалдаж авна
36 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цагаан сарын дараа дулаарч, шар усны үер буух төлөвтэй байна
14 минутийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Покер тоглоод их хэмжээний мөнгөө алдчихлаа" гэх дуудлага бүртгэгджээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурханаар өвдсөн нэг хүүхэд хүнд байна
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦЕГ: “Хиймэл оюун ухаан”-д суурилсан 2600 гаруй камераар замын хөдөлгөөний дүрмийг хянаж, мөрдүүлнэ
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ц.Туваан сайд АДУУЧИН ДҮҮГЭЭ Засгийн газрын төлөөлөгчөөр томилжээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улаанбурханы зөөвөрлөгдөн батлагдсан ГУРАВ дахь тохиолдол бүртгэгдлээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Нэг эх үүсвэрийн эм”-ийг ЭМДС-гаас 70 хүртэлх хувийн хөнгөлөлтөөр олгож байна
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Я.Содбаатарын хүсэл Д.Цогтбаатарын тойрогт Г.Ганболдыг нэр дэвшүүлэх байжээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Үндэсний баялагийн сангийн тухай Улс төрийн намууд, иргэдээс мэдээлэл өгнө
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан: Шинийн 2, 3-ндаа амраад, Даваа гаригт ажилдаа орно. Хуулиа дагахаас өөр аргагүй
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан боллоо
18 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ:. Нүүдэлчдийн уламжлалт өв соёлтой танилцах боломжтой 10 өргөө
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
66 тэрбум төгрөгийг баялаг бүтээгчдэд олгохоор улсын төсөвт суулгажээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.