dobu.mndobu

60-аас дээш настай улсын цолтой ахмад бөхчүүдэд “Цолны хишиг” олгоно

60-аас дээш настай улсын цолтой ахмад бөхчүүдэд “Цолны хишиг” олгоно

Монголын үндэсний бөхийн холбооны 2024-2025 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сүүлийн жилүүдэд тасраад байсан улсын цолтой ахмад бөхчүүдэд олгодог “Цолны хишиг”-ийг энэ жилээс сэргээн олгоно.

Холбооны удирдлагын бүртгэлийн маргаан, ковид цар тахал, Монгол бөхийн өргөөний их засвар тохижилт, өргөтгөлийн барилгын ажлаас шалтгаалан тасраад байсан “Цолны хишиг”-ийн журамд зохих өөрчлөлтүүдийг оруулсан бөгөөд энэ жилээс эхлэн жил бүр тогтмол олгохоор төлөвлөсөн.

Иймд 60-аас дээш настай улсын цолтой ахмад бөхчүүд энэ сарын 27-ны өдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд очиж “Цолны хишиг”-ээ авах аж.

бичвэр нарын зураг байж магад

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.