0

Монголын эзэнт гүрний тав дахь их хаан Хубилай хааны үе буюу 1268-1338 онд хамаарах түүх, соёлын биет өв болох гурван ширхэг хүрэл толийг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлэн, хурааж авчээ.
Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сард ОХУ руу зорчиж байсан иргэдийн дундаас Монгол Улсын иргэн Э-гийн гар тээшинд нарийвчилсан үзлэг, шалгалт хийхэд соёлын өвд байж болзошгүй гурван эд өлгийн зүйл илэрсэн аж. Уг асуудлыг Соёлын өвийн газарт шалгуулахаар илгээхэд XII-XIII зууны үеийн эд өлгийн зүйл гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд уг асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар ажиллаж байна.
Хүрэл толиудын хадгалалтын байдлыг шинжилж Юань гүрний үед холбогдох түүх, соёлын дурсгалт эд зүйл мөн гэдгийг тогтоожээ. Тус гурван толь нь тус бүрдээ онцлогтой ажээ.
Улсын хилээр түүх соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар 10 мянган нэгжээс 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих,
Зөрчлийн тухай хуульд эд зүйлийг хурааж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлтэй байдаг.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.