0
"Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, тус барилдаанд түрүүлсэн Улсын арслан Ц.Бямба-Отгон өнөөдрийн /2025.02.24/ байдлаар 3300 оноотой тэргүүлж байна.
Харин чансааны 2 дугаарт Улсын заан С.Сүхбат 3300 оноотой, Улсын начин Ч.Батчулуун 2650 оноотой 3 дугаарт бичигджээ.
Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.