0
Сар шинийн баярыг тохиолдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өнөөдөр (2025.02.24) холбогдох байгууллагаас өглөө. Тодруулбал Нийслэлийн онцгой байдлын газраас (НОБГ) -аас, "Галын аюулгүй байдлын шалгалт үзлэгийг тогтмол хийж, заавар зөвлөгөөг тогтмол өгч ажиллаж байна. Иргэд, ААН-үүдийг удан хугацаагаар хөдөө явах, гэрээ хүнгүй орхихдоо цахилгаан, галлагааны аюулгүй байдлыг сайтар шалгах баталгаат зам гүүрээр зорчих, хэрэгцээт мэдээ мэдээллийг тогтмол авч байхыг зөвлөж байна. Сар шинийн баярын үеэр гэртээ зул өргөчхөөд орхиод гарах, гал түлчхээд гэрээ эзгүй орхих гэх мэт үйлдэл гаргадаг нь ахуйн гал түймэр, ослын шалтгаан болдог. Тиймээс баярын өдрүүдэд анхаарал болгоомжийг нэгдүгээрт тавихыг хүсэж байна" гэлээ.
Цагдаагийн байгууллагаас хөдөө орон нутагт зорчиж буй иргэдийг хурдаа тохируулж, аюулгүй байдлаа сайтар хангаж явахыг анхаарууллаа. Цагаан сарын баярын дараа цаг агаар харьцангуй дулаарах тул нийслэлийн хэмжээнд шар усны үер буух магадлал өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж, шаардлагатай арга хэмжээг авахын тулд бэлэн байдалд байгааг холбогдох албаныхан онцоллоо.
Мөн энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газраас хэрэгжүүлж буй “Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяны талаар танилцуулсан юм.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд гарч буй гамшигт үзэгдлээс улбаатай хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх зорилготой аж. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийслэлд 6750 гамшгийн дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын 48.6 хувь нь гэр хороолол, 28.5 хувь нь нийтийн орон сууц, барилга байгууламжид гарсан гал түймэр байжээ. Үүний улмаас 124 хүн амиа алдсан бөгөөд 72.6 хувь нь шөнийн цагаар бүртгэгдсэн байна.
Мөн аяны хүрээнд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх шалгалтуудыг хийж, иргэдэд заавар зөвлөмжийг хүргэж байгаа аж. Шалгалт хийхэд гэр хорооллын айл өрхүүдийн дийлэнх нь угаарын хий мэдрэгч төхөөрөмжөө ажиллуулаагүй салгасан байсан гэв
Хуваалцах:
741 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Цагаан сарын амралтыг СУНГАХ талаар Засгийн газар хэлэлцэнэ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Шигшээ багийн дасгалжуулагч нар сонгогдов
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
НОБГ: Зул өргөчхөөд гэрээ эзгүй орхихгүй байхыг анхааруулж байна
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шатрын их мастер Б.Мөнгөнтуул Монакогийн Гран-При тэмцээний тэргүүлэгчтэй оноогоор тэнцлээ
9 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын арслан Ц.Бямба-Отгон бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Битүүний өдөр барилдах эрх авах барилдаан Лхагва гарагт эхэлнэ
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хубилай хааны үеийн хүрэл толийг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Амьдрахуй” жүжгийн найруулгын тавилтыг ОХУ-ын театр франчайз эрхээр худалдан авчээ
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Apple компанийн хамгийн хямд, хамгийн шинэ загварын утас "iPhone 16e"
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
60-аас дээш настай улсын цолтой ахмад бөхчүүдэд “Цолны хишиг” олгоно
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дархан Аварга Г.Өсөхбаяр цуваа харвааны төрөлд түрүүлжээ
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
1xbet, цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 34 САЙТЫГ ХААЖЭЭ
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Хүйтний эрч суларч, зарим нутгаар нэмэх градуст хүрнэ
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монгол Улсад жилд дунджаар 160-170 стандарт шинээр батлагддаг
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Хилийн боомтуудын гуравдугаар сард ажиллах цагийн хуваарь
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТЕНДЕР: Улсын Дээд шүүх ₮1,1 тэрбумаар АВТОМАШИН худалдаж авна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.