0
Лос Анжелес 2028 Олимпын циклийн бэлтгэлийг удирдан явуулах чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нар өнгөрсөн өдрүүдэд сонгогджээ.
Улмаар 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах эхний том тэмцээний бэлтгэлдээ өнөөдрөөс /2025.02.24/ эхлэн гарч байна.
Үндэсний шигшээ багийн эрэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар:
-ОУХМ Д.Гомбодорж
-Дасгалжуулагчаар:
-ОУХМ Ж.Чулуунбат
-ОУХМ, ОУ-ын шүүгч Г.Амархүү
Эмэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар:
-ОУХМ С.Сүхбаатар
Дасгалжуулагчаар:
-МУГТ Б.Одончимэг
-ОУХМ Ө.Ууганбаяр нар тус тус сонгогдож ажиллахаар боллоо.
Мөн үндэсний шигшээ багийн түүхэнд анх удаа эмэгтэй багш ажиллах болсон нь энэ удаагийн сонгон шалгаруулалтын онцлог болов.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.