0
Төрийн соёрхолт, СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар элэгний хорт хавдартай хэмээн оношлогдож, Германы Франкфурт хотын эмнэлэгт эмчлүүлж буй.
Түүний хандивт зориулсан урлаг, соёлынхны хамтарсан "Би Монголоороо гоёдог" тоглолт өнгөрсөн Бямба гарагт буюу хоёрдугаар сарын 22-нд "УБ Палас"-д болсон билээ. Тус тоглолтыг зохион байгуулсан болон ирж үзсэн хүмүүст талархан Ш.Гүрбазар сошиал хуудастаа ийн бичжээ.
Тэрбээр "Надад нас бэлэглэлээ...
Ээ миний Монголын ард түмэн, уран бүтээлчид минь намайг үнэхээр догдлууллаа.
"Гүрбазар ах минь эрүүл болоорой, ард түмэн минь сэтгэлийн дэм, ерөөлөө өргөөрэй" гэж Монголын сор болсон уран бүтээлчид нүдэндээ нулимстай дуулж, өгүүлж байхад би уярахгүй байж яахан чадах.
Өөрөөсөө өөрийгөө олох шиг.
Өөдрөг байхын дээд урмаар адислуулах шиг, нэг л их үнэмшил намайг тэнгэр татаад босгох шиг зөн совингоор би омогшиж байна.
Одоо хийгдэж байгаа угтвар тандалт эмчилгээнүүд, бичил мэс засал, гурван сарын сүүлээр ирэх том хагалгааны дараа эрүүлжин сэргээд ирэхийн итгэл дүүрэн боллоо.
Хүндэтгэлийн тоглолтыг санаачилсан, зохион байгуулсан болон тоглолтод оролцсон бүх уран бүтээлчдэдээ чин сэтгэлээсээ баярлалаа.
Энэ хугацаанд надад чин сэтгэлийн зөвөлгөө, ерөөл дэмбэрэл, сэтгэлийн хандиваа илгээж байсан олон түмэндээ ч талархая.
Эмчилгээний зардал өртөг өндөр энэ оронд байгаа надад сэтгэлээсээ өргөсөн бүхэн тань даарч үзсэн хүн дахныхаа хагасыг нөмөргөх шиг их илч, их урам надад өгч байгааг нуугаад яахав.
Тавин жил Монголын их урлаг, утга зохиолд зүтгэсэн минь, монголын ард түмний минь их хайр хүндэтгэл, миний хадгалсан буян, хураасан их өв минь байж дээ гэж бэлэгшээж сууна.
Ерөөл дэмбэрэл аз жаргалыг дууддаг болохоор би эрүүл энх явахын их цулбуураас атгаад очноо эх орон, элгэн түмэндээ.
Харин тосож байгаа он жилүүдийн аман хишгээ, миний ард түмэн надад бэлэглэсэн нас гэж сүслэн залбирах болноо.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй" хэмээжээ.
Хуваалцах:
Хөшөөтийн ордын талаар хэн, юу хэлэв
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ш.Гүрбазар: Монголын ард түмэн, уран бүтээлчид минь надад нас бэлэглэлээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦЕГ: Баярын өдрүүдэд өөрийгөө болон бусдыгаа болзошгүй эрсдэлээс хамгаалаарай
9 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Гүнбилэг: Хуулийн агуулга нь 3 хоног амраахдаа байгаа болохоос шинийн 1-тэй, 1-гүйдээ биш
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Санчир: Цагаан сараар ууц, салатаа ширээн дээр удаах нь хордлого үүсэх хамгийн том шалтгаан
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
БАРОМЕТЕР: Иргэдийн 16 хувь нь Х.Нямбаатарыг "Утааг бууруулах тал дээр ажиллаж байгаа" гэжээ
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ДУРСАМЖ ЭСЭЭ: Шинийн нэгнийг хүлээн бүтээлгэтэй идээний чигт харсаар унтдаг сан
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -7 градус байна
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
741 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Цагаан сарын амралтыг СУНГАХ талаар Засгийн газар хэлэлцэнэ
12 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Шигшээ багийн дасгалжуулагч нар сонгогдов
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
НОБГ: Зул өргөчхөөд гэрээ эзгүй орхихгүй байхыг анхааруулж байна
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шатрын их мастер Б.Мөнгөнтуул Монакогийн Гран-При тэмцээний тэргүүлэгчтэй оноогоор тэнцлээ
13 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын арслан Ц.Бямба-Отгон бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Битүүний өдөр барилдах эрх авах барилдаан Лхагва гарагт эхэлнэ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хубилай хааны үеийн хүрэл толийг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Амьдрахуй” жүжгийн найруулгын тавилтыг ОХУ-ын театр франчайз эрхээр худалдан авчээ
14 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.