0
Сар шинийн босгон дээр Засгийн газраас улсын аварга малчин, тариаланчдыг шагнаж, урамшуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил улсын аварга тариаланчаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Шанддов” компанийн хамт олон шалгарлаа. Гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй тус компанийн хувьд анх үйл ажиллагаагаа таван ханатай гэрээс эхэлж байжээ. Харин өдгөө 80 гаруй ажилтантай бөгөөд сумандаа НДШ төлөлтөөрөө бусад ААН-ээс тэргүүлдэг, хөдөлмөрч хамт олон аж.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалсүрэн:
-Атрын VI аяныг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлээд явахад жил бүр 120 тэрбум төгрөгийн санхүүжилтийн их үүсвэр шаардлагатай байгаа. Хэрэв ингэж чадах юм бол бид газар тариалангийн салбараа цогцоор нь хөгжүүлэх бодлого эрчимтэй хэрэгжинэ. Зөвхөн нэгж гагаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлээд зогсохгүй таримлын нэр төрлийг олшруулах, байгаль орчинд ээлтэй, хөрсөндөө халгүй техникжүүлэлтийн технологи, ухаалаг газар тариаланг хөгжүүлэх олон агуулгыг багтаасан. Нийтдээ Атрын VI аяныг хэрэгжүүлэхэд таван зорилт, 12 чиглэл, 60 гаруй үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа.
Энэ ажлуудыг үе шаттай, зөв зохион байгуулалттай хэрэгжүүлэх ёстой. Үүнд манай хувийн хэвшлийн тэргүүлэгч компаниудын үүрэг оролцоо чухал юм.
Шалгаруулалтын онцлог нь тухайн жилд авсан ургацын хэмжээ, таримлын нэр төрөл, сум, аймаг, улсынхаа хэмжээнд үзүүлж байгаа эдийн засгийн ач холбогдол зэргээр тодорхойлж сонгон шалгаруулалтыг хийдэг.
Энэ жилийн тухайд хэд хэдэн давуу тал байна. Монгол Улсад ургуулж байгаа эрдэнэшиш, шар буурцаг, бусад тэжээлийн ургамал, хүнсний ногооны тариалалтууд гэх зэрэг илүү инновацлаг, илүү бүтээмжид чиглэсэн сонгон шалгаруулалтыг явуулж байна.
“Шанддов” компанийн хувьд эрдэнэшиш, шар буурцгийн тариалалтаараа маш том амжилтыг
үзүүлсэн. Ялангуяа шар буурцаг тариалалтаар хүнсний шар буурцаг тариалах, үүнээсээ шар буурцгийн сүү гаргах, хүнсний дүпү үйлдвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Тэжээлийн эрдэнэшишийн тариалалт өндөр хувьтай нэмэгдсэн. Массын хэмжээнд ургацаа ургуулж чадсан. Мөн хүнсний ногооны үрийг мөхлөгжүүлж тариалах технологийг Монголд нутагшуулж тариалж буйгаараа онцлог.
Хэд хэдэн ААН-ийн онцлогийг дурдах давуу талууд байгаа.
Тус компанийн хувьд эрдэнэшиш тариалж, түүнийгээ хураан малчдын малын тэжээлд зориулан шуудайлж савалдаг аж. Үүнийгээ бутлан малд хэвлэг болгож өгдөг байна. Эрэнэшиш нь шим тэжээл ихээр агуулдаг бөгөөд малд чанартай хоол болдог хэмээн үйлдвэрлэгчдийн зүгээс хэлж байв.
"Orion" групп хамтарч ажиллах санал тавьсан"
“Шанддов” ХХК-ийн захирал И.Баатарзоригт:
-Гурав дахь жилдээ "Улсын аварга тариаланч" хамт олон болж байна. Маш их баяртай байна. Бидний зорилго уламжлалт газар тариалан гэдгийг өөрчлөх, шинжлэх ухааны үндэслэлтэй газар тариаланг хөгжүүлэх юм.
Бид Солонгос Улсын олон компанитай хамтарч ажиллаж байгаа. Та бүгдийн мэдэх "Choco pie" үйлдвэрлэдэг "Orion" гээд хүнсний компаниас хүртэл манайд хамтарч ажиллах санал тавьсан. "Танай бүтээгдэхүүнийг Солонгост бид оруулж борлуулъя" гэсэн.
Нэгдүгээрт, Монголын газар шороо. Хоёрдугаарт, Цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн тавцанд гаргах том амбицтай байж л том амжилтад хүрнэ гэсэн зорилготой явж байна.
"Баатарван" группийн хэмжээнд манайх 450 гаруй ажилтантай. Манай компанийн хувьд жилийн дөрвөн улиралд үйл ажиллагааг явуулдаг. Залуучууд ажиллаж байна.
Салбар яамнаас олон дэмжлэг ирж байгаа. ХХААХҮ-ийн сайд маань хүртэл манай компани дээр ирсэн. Ямар ч нөхцөлд бид та бүхэнтэй хамтарч ажиллана гэдэг маш том итгэл хүлээлгэсэн. Тийм учраас маш их баярлаж байгаа.
Бид Монгол хүмүүс учраас Монголынхоо баялгийг харуулж, гаргаж, таниулах ёстой. Өнөөдөр манайх гурвалжин будаа гээд гаргаад ирчихсэн байж байна. Гурвалжин будааныхаа гурилаар талх, бууз хийж байна. Дээрээс шар буурцаг тарьж ургуулаад шар буурцгийн сүү, дүпү хийчихсэн. Үүнийг солонгосчууд, гаднынханд амсуулж байсан. Үнэхээр гадагшаа, дотогшоо яваад харж байхад манай энэ хэмжээнд чанартай бүтээгдэхүүн гарсан юм бол байхгүй.
Яагаад гэхээр манай орон эрс тэс уур амьсгалтай. Үүнээс шалтгаалж хүнсний бүтээгдэхүүний чанар өөр байгаа юм. Монголын хөдөө аж ахуйг босгоод ирэхэд заавал дундаж гэдэгтээ биш. Дэлхийн том баячуудын хэмжээнд бүтээгдэхүүнээ гаргах нь чухал. Жишээлбэл, Солонгосын Хану үхэр гэхэд Монгол мөнгөөр нэг үхэр 200 сая төгрөг хүрдэг. Яагаад бид нэг килограмм махаа 50-100 мянган төгрөг рүү аваачиж гадагш нь гаргаж болдоггүй юм. Тэгэхэд Солонгост 250 сая төгрөгөөр нэг үхэр зараад байна шүү дээ. Монгол үхэр стрессгүйгээс гадна хүнд хэрэгтэй маш олон эмийн ургамал хэрэглэж байдаг.
Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хавсарч хөгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл эрчимжсэн буюу нэг зогсоол дээр хоригдсон мал аж ахуйн сүүнээс бэлчээрийн малын сүү хүний биед илүү хэрэгтэй.
Бас нэг жишээ нь манайхан ямаагаа саахаа байсан. Тиймээс бид энэ жил хар ямааны цөм сүрэгтэй болох зорилго тавьчихсан. Хар ямааныхаа сүүг аваад, тараг үйлдвэрлээд экспортод гаргах үйлдвэрээ оруулаад ирчихсэн. Гачууртад манай үйлдвэр байгаа” хэмээв.
Зөв технологиор органик хаягдал боловсруулах төхөөрөмжтэй болжээ
2019 оноос комплекс бордоог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийгээд оюуны өмчөө авчээ. Тус компани өмнө гар аргаар оюутнуудын тусламжтайгаар хүрз, заримдаа ковш зэргийг ашиглаж үйл ажиллагаагаа явуулдаг байсан аж. Харин энэ жил органик хаягдлаа зөв технологиор боловсруулах төхөөрөмжөө албан ёсоор авсан байна. Төхөөрөмжөө энэ хавраас ашиглаж эхлэх аж.
Тус компани бүх тарьж ургуулсан хаягдлуудаа дахин боловсруулж бордоо хийдэг байна.
Комплекс бордоо нь хүнсний үржлийг сайжруулж, органик нүүрстөрөгчийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хий ялгаруулалтыг багасгах, хөрсний тогтвортой ургац авах маш чухал нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой аж. Өөрөөр хэлбэл, хүнсний тогтвортой менежмент гэдгийг үлгэр жишээ хэрэгжүүлэхээр тус компани ажиллаж байна.
Өмнө нь гар аргаа 3-5 сар хийх ажлыг энэхүү төхөөрөмжийн тусламжтай 7-14 хоногт нэг удаа хутган бордоо боловсруулах хугацаагаа богиносгоод нэг сар аль эсвэл 45 хоногт бэлэн болгохоор төлөвлөж байна.
“Үрийг мөхлөгжүүлснээр стандартын шаардлага хангасан ургамал ургана”
Ерөнхий агрономич Б.Одончимэг:
-"Жижиг үрүүд цаасанд ороогдож дараагаар нь дамартай утсан дээр гарч ирнэ. Энэ нь таван үйлдлийг нэг дор хийдэг төхөөрөмж юм. Үрийг мөхлөгжүүлснээр /ургамлын үрийг хортон шавжаас хамгаалж бүрэх/ жижиг ургамал ургахгүй. Стандартын шаардлага хангасан ургамал ургана. Манайд захиалга өгсөн газар олон байгаа. Жишээлбэл, зарим компаниуд бөөрөнхий сонгины үр мөхлөгжүүлж өгөхийг хүссэн" гэв.
Мөхлөгжүүлсэн үрийг усаар услахаар өөрөө задардаг аж.
"Таван ханатай гэртэй ажиллаж, амьдардаг байсан"
Дотоод хяналт мониторингийн менежер Б.Гантуяа:
-Би “Шанддов” ХХК-д анх Захиргаа, хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаад өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 1-нээс компанийнхаа дотоод хяналт, мониторингийн менежерээр ажиллаж байгаа. Компаниа анх эрх шилжүүлж авахаас нь эхлүүлээд л ажиллаж эхэлсэн. Миний үндсэн мэргэжил газар зохион байгуулалтын инженер. Төрийн албанд есөн жил ажилласан. Миний мэргэжил газартай холбоотой учраас хувийн хэвшил рүү ороод шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн түвшинд гаргах хэмжээний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх компанид ажиллаж, дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг “Шанддов” компаниас гаргана гэдэгт итгэлтэй байна.
Салбар яамнаас бидний үйл ажиллагааг 100 хувь дэмжиж ажилладаг. Тэгэхээр бид ч гэсэн цаашид явуулах үйл ажиллагаандаа үр дүнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж ажиллаж байгаа.
Анх есөн ажилтантай байсан. Эмэгтэй ажилтан хоёр байсан. Одоо бол манай компани нийт 83 ажилтантай. Эрдмийн зөвлөлтэй ийм том компани болтлоо өргөжчихсөн байхыг харахад үнэхээр таатай байна. Гурван жилийн хугацаанд 83 хүнтэй болтлоо компани өргөжнө гэдэг бол хүний нөөцийн бодлогын хүрээнд компани өсөн дэвжиж байгааг харуулж байгаа тоон үзүүлэлт гэж үзэж байна.
Анх компанидаа захиргаа, хүний нөөцийн мэргэжилтэн гээд ирж байхад яг энэ тал дээр тог байхгүй, цахилгаан байхгүй, интернэт байхгүй, ганцхан таван ханатай гэртэй ажиллаж, амьдардаг байсан.
Гурван жилийн хугацаанд шат дараатайгаар ийм гоё ажлын байр, интернэттэй Шарын гол сумаас 16 км зайд тог татчихсан болохоор ажиллах нөхцөл боломж 100 хувь болсон. Тэгэхээр бид өөрсдөө л бүх хүчээрээ ажиллах үлдэж байгаа. Манай компанийн удирдлагуудын зүгээс биднийг ажиллах нөхцөл боломжоор тултал хангачихсан" хэмээн бахархан ярсан юм.
Мөн тус компани нь тэжээвэр амьтны фермер, хүнсний ногоо тариалдаг хүлэмжтэй. Хүлэмжийн хувьд хөрсний дулааныг ашиглаж вакум орчинд хүнсний ногоо тариалдаг бөгөөд гадаах орчинд хасах хэмийг зааж байхад хүлэмж дотор 20 хэмийн бүгчим халуун байсан юм.
Хуваалцах:
ТАНИЛЦ: Сар шинийн барилдаанд зодоглох 256 бөхийн НЭРС
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хүүхдэд зориулсан "Эх орон" зурагт ном худалдаанд гарлаа
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
У.Шинийннэгэн: Намайг мэндэлсэн өдөр шинийн нэгэн тохиож байсан
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дахиад гурван хоногийн бууз хийх ажилтай боллоо
23 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Лхагва гарагийг ДУУСТАЛ бүх нийтээр АМАРНА
17 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Цагаан сарын хурал номтой холбоотой хэвлэлийн хурал хийнэ
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цагаан сараар зарим газруудад +6 градус хүрнэ
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Сар шинийн амралтын талаар хэлэлцэж байна
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 градус байна
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хуулийг мөрдөж, биелүүлж чаддаг төрт улсад Д.Пүрэв-Очирыг огцруулах гарцаагүй нөхцөл бүрдсэн
17 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Н.Учрал: ХХААХҮЯ Дархан-Уул аймагт шилжин суурьшсан нь үр дүнгээ өгч байна
18 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хөшөөтийн ордын талаар хэн, юу хэлэв
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ш.Гүрбазар: Монголын ард түмэн, уран бүтээлчид минь надад нас бэлэглэлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦЕГ: Баярын өдрүүдэд өөрийгөө болон бусдыгаа болзошгүй эрсдэлээс хамгаалаарай
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Гүнбилэг: Хуулийн агуулга нь 3 хоног амраахдаа байгаа болохоос шинийн 1-тэй, 1-гүйдээ биш
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Санчир: Цагаан сараар ууц, салатаа ширээн дээр удаах нь хордлого үүсэх хамгийн том шалтгаан
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
БАРОМЕТЕР: Иргэдийн 16 хувь нь Х.Нямбаатарыг "Утааг бууруулах тал дээр ажиллаж байгаа" гэжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ДУРСАМЖ ЭСЭЭ: Шинийн нэгнийг хүлээн бүтээлгэтэй идээний чигт харсаар унтдаг сан
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.