dobu.mndobu

Ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ

Ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ

XVII жарны Могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос Ахмад аваргууд болон 70-аас дээш настай улсын цолтой бөхчүүд, 75-аас дээш настай жаяг дэгийн багийн гишүүд болон МҮБХ-ны ахмад ажилчдаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд холбооны тэргүүн Ц.Магалжав, дэд тэргүүн О.Балжинням, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нар оролцож:

-Дархан аварга Х.Баянмөнх,

-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ,

-Улсын арслан Ж.Хайдав,

-Улсын заан З.Дүвчин,

-Улсын заан Д.Лхагвасүрэн,

-Улсын заан Ч.Гочоосүрэн,

-Улсын харцага Д.Сэрээтэр,

-Улсын харцага Ц.Юүвээ,

-Улсын начин Д.Баатаржав, С.Жамц, А.Норов, Б.Онх, Г.Жалам, Р.Даваадалай, М.Мижиддорж, Д.Шоовдойхүү, Д.Нэмэхбаяр нарын ахмад бөхчүүдэд "Цолны хишиг"-ийг сар шинийн бэлгийн багцын хамт хүндэтгэл үзүүллээ.

МҮБХ энэ оноос сүүлийн жилүүдэд тасраад байсан улсын цолтой ахмад бөхчүүдэд олгодог “Цолны хишиг”-ийг сэргээж дүнг 4 дахин өсгөснөөр цол, амжилтыг харгалзан 550,000- 3,200,000 төгрөгийг нийт 79 ахмад бөх, жаяг дэгийн багийн гишүүдэд олгож байна.

Өнөөдөр /2025.02.27/ 14:00 цагаас 60-аас дээш настай ахмад бөхчүүддээ цолны хишгийг олгоно.

Хуваалцах:

|
Ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ

Ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна

13 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Лхагва гарагийг ДУУСТАЛ бүх нийтээр АМАРНА

Лхагва гарагийг ДУУСТАЛ бүх нийтээр АМАРНА

11 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Цагаан сараар зарим газруудад +6 градус хүрнэ

Цагаан сараар зарим газруудад +6 градус хүрнэ

12 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 градус байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 градус байна

12 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.