0
Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шил" ажиллагааны хүрээнд shilen.gov.mn сайтад төрийн болон төрийн өмчит байгууллагууд үйл ажиллагааныхаа тайлан мэдээг байршуулж буй.
Уг мэдээллээс харахад, Эрүүл мэндийн яам энэ жил Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад нийт 166 сая 416 мянга 800 төгрөг зарцуулжээ.
Тодруулбал, Тэмцээн зохион байгуулахад 19 сая 247 мянга 300 төгрөг зарцуулжээ. Үүнд, Асуумжийн 5000 хуудас, 5 ширхэг зарлалын ананос, 20,000 хуудас гарын авлага, 1426 ширхэг гэрчилгээ хэвлэх зэрэг багтсан байгаа юм.
Үүнээс тусдаа дахин материал хэвлэхэд 8 сая 775 мянган төгрөгийн зарлага гаргажээ.
Мөн,
-Сургалт зохион байгуулахад 78 сая 594 мянга 500 төгрөг,
-Бичлэг хийхэд 13 сая төгрөг,
Шүдний сойз, шүдний утас худалдаж авахад 46 сая 800 мянган төгрөг гэх мэтээр зарцуулсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.