dobu.mndobu

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Баянбулаг, Сэлэнгийн Ерөөд 22-30 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, баруун аймгийн нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 90 гаруй хувьд дунджаас ахуй, 10 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.


Эх сурвалж: ЦУОШГ 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.