0
Монголын бурхан шашинтны төв– Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж гуравдугаар сарын 8-ны өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 9-ний билэгт сайн өдөр Батцагаан цогчэн дуганд сүсэгтэн олондоо зориулан “Насны авшиг” хайрлана.
Энэхүү айлдвар нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Бурхан багшийн намтар цадиг, гэгээрлийн замналыг айлдан, сүсэгтэн олонд бурхан багшийн сургаалийг хүргэх болно. Харин дараагийн хэсэгт насны авшиг хайрлах бөгөөд насны авшиг хүртсэнээр буян хурааж, амьдралын өлзий хутгийг дэлгэрүүлэн, нас уртасч, жаргалан нэмнэ хэмээн үздэг билээ.
Насны авшиг нь амьдралын урт удаан буян хишигтэй байхыг бэлгэдэн, эрүүл саруул, өлзий хутгийг дээдлэхийн төлөө сахил санваар хүртэх авшиг юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.