dobu.mndobu

Ч.Лодойсамбуу: Хайрлаж хамгаалж байгаа дүрээр амь насанд ч заналхийлж байна

Ч.Лодойсамбуу: Хайрлаж хамгаалж байгаа дүрээр амь насанд ч заналхийлж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулснаа мэдэгдэж, санал нэгдсэн гишүүдээс гарын үсэг  цуглуулж эхэлсэн байдаг. Тэгвэл сар шинийн өдрүүдэд Ч.Лодойсамбуу гишүүн заналхийлэлд өртсөн талаараа өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

Тэрбээр, "Сайхан шинэллээ. Одоо ажилдаа орно доо. Хуулийн хүрээнд асуудал дэвшүүлсэн биш дээдсийн хилэнг хүргэж бүтэн саржингаа үнэний мөргүй элдэвлүүллээ. 

Ардуур нь цус ген, удам судар, ах дүү, анд найз, танил нөхөд нэгд нэгэнгүй онгичиж байна. Хайрлаж хамгаалж байгаа дүрээр амь насанд ч заналхийлж үзлээ. Тагнах чагнах нь ч утгаа алдсан бололтой. Онгичоод онгичоод түрээсийн байрнаас өөр ярих юм олдохгүй нь харц дээгүүр явдгийн минь шалтгаан. Яадаг ч бай дарангуйлалд дасаж хүлцэж болохгүй. Монголчууд хэзээнээсээ дарангуй дээрэнгүйд дорой яваагүй юм. Наадуул чинь бүр эрүүл ухаанаа алдаж галзуурсан байна шүү!

Хуваалцах:

|
Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

16 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.