1
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар сар шинийн баяраар хот, хөдөөгүй түгжирсэн нь монголчуудын залхуу зантай холбоотой хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн билээ. Тэгвэл үүнд иргэд шүүмжлэлтэй хандаж, бухимдлаа илэрхийлээд буй.
Харин өчигдөр /2025.03.07/ тэрбээр тендерийг авлигажуулж, хөрөнгө оруулалтын ажлуудыг гацаадаг компаниудыг цэгцэлж, шаардлагатай бол хар жагсаалтад оруулах талаар мэдэгдэв.
Тэрбээр "Ажил авчихаад гүйцэтгэдэггүй он, он дамжуулж зардлаа нэмдэг компаниудыг хар жагсаалтад оруулна. Тухайлбал, автобус III баазыг барина гээд аль 2018 онд 13 компанид тендерийн ажлыг 13 хувааж өгсөн. Одоо бүгд цаасны компаниуд болсон. Ганц бааз барих гэж 6, 7 жил болно гэж байхгүй.
Ажил хийхгүй компаниудын гэрээг цуцлуулна. Тендерт борлуулалтын дүн, компаниудын шалгуурыг сайжруулах нь зөв. Сургууль, цэцэрлэг барихдаа хугацаа завшиж, ашиглалтад оруулахгүй удаадаг компаниуд мөн байна.
Тендерийг авлигажуулж, хөрөнгө оруулалтын ажлуудыг гацаадаг компаниудыг цэгцэлж, шаардлагатай бол хар жагсаалтад бүртгэж, худалдан авах ажиллагаанд оруулахгүй байх арга хэмжээ авна" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.