1
Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч “МНРИК” ХХК-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр А.Цолмон Гүйцэтгэх захирлаар томилогдож, албан үүргээ хүлээн авлаа.
А.Цолмон нь ШУТИС болон АНУ-ын Ютагийн их сургуулийг геологич мэргэжлээр төгссөн бөгөөд уул уурхай, эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн салбарт ажилласан 17 жилийн туршлагатай мэргэжилтэн юм. Тэрбээр,
• Энержи Ресурс ХХК – Ахлах геологич, менежер
• Дархан Төмөрлөгийн Үйлдвэр – Геологи, уурхай хариуцсан төслийн менежер
• МНРИК ХХК – Геологи, уурхай хариуцсан дарга
• Халзан бүрэгтэй хөгжлийн сан – Гүйцэтгэх захирал
• Дэлхийн Банк, Вашингтон ДС – Уул уурхайн ахлах мэргэжилтнээр тус тус ажилласан.
Карьерынхаа хугацаанд:
• Томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын хөрөнгө оруулалт татахад нөөцийн тооцооллыг баталгаажуулах,
• Засгийн газруудад стратегийн зөвлөмж өгч, салбарын засаглалыг бэхжүүлэх,
• Зүүн Африк, Баруун Балкан, Монгол, Төв Азийн орнуудад эрдэс баялагт суурилсан хөгжлийн бодлого боловсруулах,
• Критикал минералаар дамжуулан нүүрснээс алгуур шилжих хөтөлбөрүүд болон эрдэс баялгийн салбарын нийтийн бодлого боловсруулах чиглэлээр мэргэшсэн нэгэн аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.