dobu.mndobu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар цас орж, шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар цас орж, шуурна

Ус цаг уур орчны байгууллагын мэдээгээр зарим аймгуудын нутгаар цас орж, салхи 18-20 метр секунд хүртэл шуурч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын аюулт үзэгдэл болохыг сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, өнөө шөнө буюу энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баян-Өлгийн нутаг, 10-ны өдөр Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Мөн маргааш буюу гуравдугаар сарын 10-ны өдөр Ховдын хойд хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Иймд иргэд тээвэрчид:

- Хол ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилсан мэдээг сонсох

-Онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх

-Зам товчлон гол, нуурын мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй болон явганаар зорчихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.