dobu.mndobu

Ой, хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 18.880 га талбай өртжээ

Ой, хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 18.880 га талбай өртжээ

Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан суманд өчигдөр /2025.03.09/ нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдлээ.

Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Чойбалсан суманд гарсан таван хээрийн түймрийг бүрэн унтраасан бол Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт суманд гарсан хээрийн гал түймэр, Архангай аймгийн Хайрхан суманд гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Мөн Хэнтий аймгийн Батширээт, Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан хээрийн гал түймрийг цурманд оруулаад байна.

Гал түймэрт урьдчилсан байдлаар айлын гэр, малын хашаа саравч, 18.880 га талбай өртөөд байгаа бөгөөд унтраахаар ажиллаж буй түймрийн хохирлыг тогтоох боломжгүй байна.

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, орон нутгийн нийт 375 хүн, 60 автомашинтайгаар ажиллаж байгаа юм.

Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах:

|
Цас орж, цасан шуурга шуурна

Цас орж, цасан шуурга шуурна

14 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Өчигдөр Улаанбаатарт анхны бороо оржээ

Өчигдөр Улаанбаатарт анхны бороо оржээ

9 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Цас орж, цасан шуурга шуурна

Цас орж, цасан шуурга шуурна

9 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ОУХМ Б.Мишээл "Веронагийн цом" тэмцээнд түрүүллээ

ОУХМ Б.Мишээл "Веронагийн цом" тэмцээнд түрүүллээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.