0
Олон жилийн хөдөлмөр зүтгэлээрээ амьдралаа босгож яваа С.Бадамцэцэгтэй ярилцлаа. Түүний хувьд 15 жилийн өмнө нөхрөөсөө салж, хоёр нялх хүүхэдтэйгээ орцонд хоног төөрүүлж явж байжээ. Энэ хүнд үедээ хоёр хүүхэдтэйгээ хамт өндрөөс үсрээд амиа хорлох талаар ч бодож байж. Наашаа гэх хүнгүй, орох оронгүй, идэх хоолгүй хүнд өдрүүдийг туулсан ч ажлыг голохгүй хийж, тууштай хөдөлмөрлөсөөр өнөөдөр тэр гурван өрөө байртай, машинтай болж, дуртай ажлаа хийж, хүүхдүүдтэйгээ жаргал дүүрэн амьдарч байна.
-Хар багаасаа л ажил хийж эхэлсэн гэсэн. Анх хэдэн настайдаа ямар ажил хийж байв?
-Би анх 13 настайдаа оёдлын үйлдвэрт утас түүгч хийдэг байсан. Дараа нь оёдолчин болоод, тогооч болоод, айлд үйлчлэгч хийгээд, сүүлдээ орцны жижүүрээр ажилласан. Маш олон ажил хийсэн. "Нарантуул" захад хоол, авдар, оймс гээд янз янзын юм ч зарж явлаа. Харин барилгын ажлаар бол яг 15 жил явж байна. Гадна пасатаар 6 жил, дотор заслаар 8 жил, обойгоор дагнаад 2 жил болж байна. Хоёр жилийн турш обой наахад захиалга нэг ч удаа тасраагүй. Байнгын захиалгатай, байнгын хүлээдэг хүмүүстэй болчихсон.
-Хамгийн хүнд ажил, үе нь хэзээ байсан бэ?
-Би 2010 онд нөхрөөсөө салсан юм. 15 жил ганц бие ээжийн амьдралаар амьдарч байна. Нэг хүү, нэг охинтой. Тухайн үед хүүхдүүдийн маань нэг нь мөлхдөг, нэг нь өлгийтэй байсан юм. Тэр хоёрыгоо тэврээд л гэрээсээ гарч байлаа. Хонох газаргүй, 1000 төгрөг ч байхгүй явсан юм. Тэгээд эхлээд Жуковын 5 давхар байрны орцонд хоёр хоносон. Гадаа элсэн дээр хүүхдүүдээ тоглуулчихаад, орой нь тэр орц руу орж 5 давхарт нь унтчихдаг байлаа. Цаашид яахаа бодож байгаа шүү дээ, тэр хугацаанд. Тэгээд сонин аваад, ажлын зар харж байгаад орцны жижүүрийн ажил олсон юм. Очоод уулзтал хүүхэдтэй хүн авахгүй гэсэн. Тэгэхээр нь гуйж байгаад л орсон доо. Жижүүрээр ажилд ороод 6, 7 сар ажиллаж байгаад, тэр мөнгөө цуглуулж хажуу өрөө, нийтийн байр хөлсөлж байгаа юм. Тэр үед нийтийн байрны түрээс сарын 180 мянган төгрөг байсан. Тэр үед их хэцүү байсан. “Ингэж явж байхаар хоёр хүүхэдтэйгээ үхчихдэг ч юм бил үү” гэж их бодсон. Хоёр, гурван удаа оролдож ч байсан. Гэхдээ “Би үхээд, нөгөө хоёр маань амьд үлдчихвэл зовох юм байна даа” гэж бодоод сэргэсэн юм. 20 настай жаахан охин байж дээ, одоо бараг 40 нас руу дөхөж байна.
-Гэр бүл, найз нөхдөөсөө тусламж гуйж болоогүй юм уу?
-Ганц, хоёр найзаасаа тусламж авсан л даа. Ах дүү, хамаатан садандаа бол хэлээгүй. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр болгоё гэж боддог байсан юм. Хүнд хэцүү зүйл их байсан ч даваад гараад ирсэн дээ. Одоо бол “Би тэр үед тэгж их зовж байсан даа” гэж нэг их боддоггүй. Жаргалтай сайхан амьдарч байна.
Сошиалаар явж байгаа бичлэгээс зарим хүмүүсийг харахад "Ганц, хоёр хүүхэдтэй болчихоод нөхрөөсөө салчихлаа, надад туслаач" гэж гуйгаад байдаг. Тэднийг өөрсдөө хөдөлмөрлөөсэй гэж хүсэж байна. Таны гэр бүлийг бид салгачихаагүй. Манай нөхөр бид хоёрыг ч хүмүүс салгачихаагүй шүү дээ.
-Олон жил хүсэж, зорьсон байрандаа орсон тухайгаа ярьсан байсан...
-Тэгсэн. Энэ чинь тууштай байдал байхгүй юу. Нэг зүйл хийчихээрээ хүн бүр баяжихгүй шүү дээ. Тэрний эх үүсвэр нь хуримтлал байдаг юм. Жишээ нь, би хамгийн анх 3000 төгрөгөөр хуримтлал үүсгээд, тэр нь 5000, 10000 болоод, 100 мянга, 150 мянга болоод гэх мэтээр хуримтлуулж явсаар байгаад өнөөдөр орох орон, унах машинтай сайхан явж байна. Мэдээж энэ бүгдийг авахдаа урьдчилгааг нь өгөөд зээлсэн. Одоо байр, машиныхаа өрийг дарна гээд зүтгэнэ дээ.
-Ингэж тууштай хөдөлмөрлөхөд, ажлаа жаргалтай хийхэд юу танд нөлөөлдөг юм бэ?
-Хүмүүсийн урмын үг. “Мундаг шүү”, “Баярлалаа”, “Хайртай шүү” гэдэг үгээр өдий зэрэгтэй явж байна. Нэг айлд обой наагаад өгөхөөр “Баярлалаа, миний дүү” гээд л хэлнэ. Маш олон хүмүүс ингэж хэлдэг юм. Тэр үгэнд л урам орж байгаа юм чинь. Би хүнд юм хийж өгөхгүй хамгийн сайнаараа, цэвэрхэн хийхийг хичээдэг. Тийм ч учраас ам дамжсан яриагаар захиалга их орж ирдэг. Хэрвээ нэг айлд ороод муухай юм хийчихвэл “Өө наадах чинь хийж чаддаггүй, муухай хийдэг” гээд л ярина шүү дээ. Гэхдээ анх хийж байхдаа ганц нэг алдаа гаргаж байсан л даа. Наасан обой маань хууларч унах тохиолдол ч байсан. Хүн юм болгоныг анхнаасаа сайн хийдэг байх боломжгүй шүү дээ. Тийм учраас би энэ айлд алдаа гаргачихсан, одоо дараагийн айлд алдаа гаргахгүй шүү гэсэн бодолтой явдаг байсан. Нэг юмандаа ерөөсөө шантрахгүйгээр тууштай л байх хэрэгтэй. Хүн болгон л алдаатай байна. Алдаагаа ухамсарлаад өөрийнхөөрөө амьдрах хэрэгтэй.
Хуваалцах:
Л.Оюун: Ус, дулааны үнийг нэмж, ард түмний нуруунд ачаа үүрүүлэх нь гаргалгаа биш
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
4.5 тэрбум тонны нөөцтэй Хөшөөтийн орд стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад алга. Яагаад
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол батлагдлаа
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Автобусны жолооч ажлаа хийж байхдаа амиа алджээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамж олгох хуваарь
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Бага насны хүүхэд ааруул идэж байгаад "хахаж" нас баржээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ц.Нямбазар: Зүүн аймгууд руу тусламжийн цуваа бүхий ажлын хэсэг гарсан
6 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Хөшөөтийн орд" нь "Ухаа худаг"-аас 10 дахин их нөөцтэй болох баримт
7 цагийн өмнө
Тоймч Э.Энхболд
Түймэр унтраахад дэмжлэг үзүүлэхээр "үүл буудаж" эхэллээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өчигдөр Улаанбаатарт анхны бороо оржээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ШҮҮХ: Хагалгаанд орохоор болсон тул З.Төрмандахыг суллаж, эмнэлэг рүү шилжүүлсэн
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
БНӨСУ-д энхийг сахиулж буй мотобуудлагын батальонд 14 нэгж техникийг хүлээлгэн өглөө
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Даваабаяр: Зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг албадан буулгана
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Оюутан цэрэг" мэргэжил олгох сургалтын бүртгэл сунгагдлаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ОУХМ Б.Мишээл "Веронагийн цом" тэмцээнд түрүүллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ц.Нямбаяр: Одоогоор түймрийн хохирлыг тогтоох боломжгүй байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.