0
Хүний их эмч, АУ-ны доктор, АН-ын гишүүн Г.Ууганцэцэг 2018 оноос хойш шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор өгөхийг шаардлаа.
Тэрбээр "Өнөөдөр /2025.03.10/ морь цагт Засгийн газарт гомдлоо хүргүүлнэ. Угаарын хийгээр 17300 хүн угаартсанаас 743 хүн нас барсан байна. Эдгээр хүмүүсийн ар гэрээс уучлалт гуйж, нас барсан иргэний ар гэр тус бүрд нэг тэрбум төгрөгийн нөхөн олговор шаардаж байна.
Мөн гадна болон дотоод агаарын чанарын шаардлага, бохирдлын хүлцэх дээд хэмжээг тогтоосон стандартыг батлуулах, сайжруулсан түлш түүний орц найрлага барьцуулагч химийн бодист тавигдах стандарт, угаарын хийн архаг хордлого эмчлэх үндэсний стандартуудыг тус бүр олон улсын стандартад нийцүүлэн 2025 тавдугаар сарын 1-ний дотор боловсруулж долоодугаар сарын 1-ний дотор батлах шаардлага хүргүүлж байна.
Монголчууд эрүүл мэндийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй байна. Багануурын хөх нүүрс гэж шинэ шахмал түлш гэд яриад эхэллээ. Стандартаа батлаагүй байгаа энэ үед бид юугаар амьсгалахаа мэдэхгүй байна. Тиймээс стандартыг олон улсын хэмжээтэй дүйцүүлэн батлаад өгөөч. Агаарын чанарын стандартуудаа батлахгүй бол хэн ч хариуцлага хүлээдэггүй.
Утааны сонсголын дараа УИХ-ын хянан шалгах түр хороо гэж байгуулагдаад шахмал түлшийг мөрдөх шалгах эрхтэй болох юм. Гэтэл одоо хүртэл байгуулагдаагүй байна. Барьцуулагчтай холбоотой худалдан авалтыг төр улсын нууцад хамруулж байна. Тиймээс энгийн иргэд бид энэ талаарх мэдээллийг олж авах боломжгүй, олж авлаа ч өөрсдөө гэмт хэрэгт орооцолдох магадлалтай юм байна. Тиймээс үүнийг улсын нууцаас гаргах мөрдөн шалгах ажиллагааг УИХ-ын гишүүд хийх ёстой. 126 гишүүн иргэдийг төлөөлж сонгогдчихоод үүнийг яагаад хийхгүй байна вэ.
Хамгийн ноцтой зүйл барьцалдуулагчтай холбоотой гэвч үүнийг улсын нууц гээд байна. Барьцуулагчид доломит гэж эрдэс байдаг. Доломит нь цахиурын нэгдэл их байвал хэзээ ч эдгэдэггүй тоосны гаралтай уушгины хатуурал үүсгэдэг. Доломит нь хэдий хэмжээтэй байгааг мэдэхгүй байна. Үүнийг мэдэх эрхийг бид шаардаж байна" гэв.
Хуваалцах:
Л.Оюун: Ус, дулааны үнийг нэмж, ард түмний нуруунд ачаа үүрүүлэх нь гаргалгаа биш
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
4.5 тэрбум тонны нөөцтэй Хөшөөтийн орд стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад алга. Яагаад
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол батлагдлаа
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Автобусны жолооч ажлаа хийж байхдаа амиа алджээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамж олгох хуваарь
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Бага насны хүүхэд ааруул идэж байгаад "хахаж" нас баржээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ц.Нямбазар: Зүүн аймгууд руу тусламжийн цуваа бүхий ажлын хэсэг гарсан
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Хөшөөтийн орд" нь "Ухаа худаг"-аас 10 дахин их нөөцтэй болох баримт
7 цагийн өмнө
Тоймч Э.Энхболд
Түймэр унтраахад дэмжлэг үзүүлэхээр "үүл буудаж" эхэллээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өчигдөр Улаанбаатарт анхны бороо оржээ
9 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ШҮҮХ: Хагалгаанд орохоор болсон тул З.Төрмандахыг суллаж, эмнэлэг рүү шилжүүлсэн
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
БНӨСУ-д энхийг сахиулж буй мотобуудлагын батальонд 14 нэгж техникийг хүлээлгэн өглөө
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Даваабаяр: Зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг албадан буулгана
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Оюутан цэрэг" мэргэжил олгох сургалтын бүртгэл сунгагдлаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ОУХМ Б.Мишээл "Веронагийн цом" тэмцээнд түрүүллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ц.Нямбаяр: Одоогоор түймрийн хохирлыг тогтоох боломжгүй байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.