0
Эрдэнэс Таван толгойн нүүрстэй эн тэнцүү илчлэгтэй коксжих нүүрсний “хөөрхөн” орд Ховд аймгийн Дарви сумын нутагт бий. Уг ордыг “Хөшөөт” гэх бөгөөд анх 1979 онд улсын төсвийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажил хийж, 1980 онд Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг нь тогтоож, улсын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд бүртгэж байсан түүхтэй. Ордын нөөц 4.5 тэрбум тонн юм.
Таван толгой нүүрсний бүлэг ордын араас орох хэмжээний нөөцтэй стратегийн орд гэдгийг мартаж болохгүй. Харамсалтай нь тус бүлэг ордын лицензийг 12 хуваасан нь стратегийн ордод хамруулахгүй гэх шалтаг шалтгаан байсан юм. Товчхондоон маш эртнээс төлөвлөж маш удаан хугацаанд шат дараатай хийсэн “луйвар” юм.
Тус Хөшөөтийн бүлэг ордын 12 лицензийн 9-ийг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай МоЭнКо ХХК эзэмшиж байна. Харин үлдсэн 3 лицензийг нь Тефис майнинг ХХК эзэмшдэг.
Хөшөөтийн ордыг Зүүн, Баруун гэж хоёр ангилдаг. Зүүн Хөшөөтийг Тефис майнинг ХХК ухаж байна. Эзэн нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ. Баруун Хөшөөтөд нь МоЭнКо ХХК эзэн суучихсан 10 гаруй жил ухаж, зөөж байгаа.
МоЭнКо ХХК-ийн 9 лиценз нийт 34.000 га талбайг хамардаг. Бермуд буюу оффшор бүсэд бүртгэлтэй Монголиа энержи корпораци ХХК нь 2007 оны 05 дугаар сарын 29-нд Монголын баруун хэсэг дэх нүүрс, төмөрлөг болон төмөрлөг бус ашигт малтмалын нэмэлт уурхайн талбайнуудыг худалдаж авах болсон талаар зарласан байдаг. Хонконгийн газар нутгийн гуравны нэгтэй тэмцэх хэмжээний тус газрыг стратегийн ордод хамруулалгүй бүр 10 сая төгрөгөөр өөрийн болгосон нь анхаарал татдаг. Монголиа энержи корпораци ХХК буюу МоЭнКо, Тефис майнинг ХХК-ийн олборлолт явуулж буй Хөшөөтийн ордыг стратегийн ордод хамруулж, Баялгийн санд төвлөрүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭмСиЭс группын охин компани болох Энержи Ресурс ХХ-ийн эзэмшиж буй Ухаа худаг ордын талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тавантолгойн ордод 1940 оноос эхлэн хайгуул хийж эхэлсэн юм билээ. Улсын төсвөөс 1977-1993 онд, тухайлбал, 1978,1979, 1982, 1986, 1989-1993 онуудад тус хайгуулд зориулж санхүүжилт гаргасан байдаг. Улсын төсвөөс хайгуул хийгдсэн стратегийн ийм том ордын хувь хэмжээг тогтоосон эрхзүйн актуудад дүн шинжилгээ хийх нь аль ч улсын Засгийн газар, УИХ-д байх л ёстой хэм хэмжээ” хэмээн мэдэгдсэн.
Улсын төсвөөр хайгуул нь хийгдэж, нөөц нь тогтоогдсон Хөшөөтийн орд нь одоо хэл ам болоод буйУхаа худагаас даруй 10 дахин их хэмжээний буюу 4.5 тэрбумын нөөцтэй байхад ган хийж байгаа ганц ч улс төрч алга. Тиймээс Хөшөөтийн ордыг стратегийн ордод хамруулан, Баялгийн сангаараа дамжуулан монголчууд хувь хүртэх нь цаг нь болчихлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол” хэмээн уриалж Төрийн тэргүүн болсон бол Хөшөөтийн ордод Монголын ард түмэн хэзээ эзэн болох вэ.
Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэр нэг чигт хардаг бол Хөшөөтийн уурхайг стратегийн ордод хамруулж, Баялгийн сангаар дамжуулан иргэдэд хувь хүртээх нь цаг хугацааны асуудал бус уу.
Хуваалцах:
Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Л.Оюун: Ус, дулааны үнийг нэмж, ард түмний нуруунд ачаа үүрүүлэх нь гаргалгаа биш
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
4.5 тэрбум тонны нөөцтэй Хөшөөтийн орд стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад алга. Яагаад
2 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол батлагдлаа
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Автобусны жолооч ажлаа хийж байхдаа амиа алджээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамж олгох хуваарь
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Бага насны хүүхэд ааруул идэж байгаад "хахаж" нас баржээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ц.Нямбазар: Зүүн аймгууд руу тусламжийн цуваа бүхий ажлын хэсэг гарсан
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Хөшөөтийн орд" нь "Ухаа худаг"-аас 10 дахин их нөөцтэй болох баримт
8 цагийн өмнө
Тоймч Э.Энхболд
Түймэр унтраахад дэмжлэг үзүүлэхээр "үүл буудаж" эхэллээ
9 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өчигдөр Улаанбаатарт анхны бороо оржээ
9 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ШҮҮХ: Хагалгаанд орохоор болсон тул З.Төрмандахыг суллаж, эмнэлэг рүү шилжүүлсэн
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
БНӨСУ-д энхийг сахиулж буй мотобуудлагын батальонд 14 нэгж техникийг хүлээлгэн өглөө
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Даваабаяр: Зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг албадан буулгана
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Оюутан цэрэг" мэргэжил олгох сургалтын бүртгэл сунгагдлаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ОУХМ Б.Мишээл "Веронагийн цом" тэмцээнд түрүүллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.