0
Манай улсад улаанбурхан өвчний 11 тохиолдол лабораториор батлагдаад буй. Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах, улсын хэмжээнд вакцинжуулалтын судалгааг гаргаж, шаардлагатай хэсгүүдэд вакцинжуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг ХӨСҮТ-д даалгасан. Үүний дагуу “Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах шуурхай удирдлагын баг”-ийн өргөтгөсөн хурлаар улсын хэмжээнд дархлаажуулалтын явцыг танилцуулав.
Улмаар улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамралт улсын хэмжээнд 95,6%, хоёрдугаар тунгийн хамралт 95,1% байна. Харин зарим аймгууд буюу Баян-Өлгий, Дорноговь, Сүхбаатар, Дундговь аймагт 80 гаруй хувьтай байна.
Халдварт өвчний тухай бусад тоон мэдээллийг https://1313.mn/topicDetail/19 үзнэ үү.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.