0

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс сар шинийн хурлуудыг уламжлалын дагуу зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн шинийн нэгэн тасарсан. Тиймээс хаврын тэргүүн сарын шинийн нэгний их ерөөлийг билгийн тооллын шинийн 16 буюу аргын тооллын гуравдугаар сарын 15-ны өдөр "Батцагаан" дуганд нөхөж хурах аж.
Сар шинийн өдрийн уламжлалт хурлын цаг, өдөр тасарсан болон давхардсан бол нийт олноороо нөхөж хурдаг ёстой. Иймд сүсэгтэн олныг хүрэлцэн ирж, хурал номд даган баясах боломжтой хэмээн "Гандантэгчэнлин" хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд мэдээллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.