dobu.mndobu

Зарим хэрэглэгчдийн хөнгөлөлтийн тооцоололд залруулга хийлээ

Зарим хэрэглэгчдийн хөнгөлөлтийн тооцоололд залруулга хийлээ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас зарим хэрэглэгчдийн хөнгөлөлтийн тооцоололд залруулга хийлээ. 

Тодуулбал, тус компаниас "Засгийн газраас гэр хорооллын хэрэглэгчдэд үзүүлдэг шөнийн тарифын хөнгөлөлт тооцох цаг, хэрэглээний хэмжээг нэмэгдүүлж, хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх тухай шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан УБЦТС ТӨХК борлуулалтын үйл ажиллагааны цахим системдээ өөрчлөлтийг хийж, хөнгөлөлтөд хамрагддаг хэрэглэгчдийн хоёрдугаар сарын төлбөр нь хуучин тогтоолд заасан хэрэглээний хязгаараар тооцогдож, нэхэмжлэл нь хүргэгдсэн 42823 хэрэглэгчийн төлбөрийг залруулах, гэрээнд бүртгэлтэй утсаар нь мессеж мэдээлэл хүргэх ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Төлбөрийн зөрүү үүссэн тохиолдол нь зөвхөн хоёрдугаар сарын 11-25-ны хооронд төлбөрийн тооцоолол хийгдсэн гэр хорооллын хэрэглэгчдэд гарсан бөгөөд мессежээр хүргүүлсэн мэдээлэл зарим хэрэглэгчдэд ойлгомжгүй байдлыг үүсгэж, бухимдуулсанд хүлцэл өчье" хэмээв.

бичвэр нарын зураг байж магад

Хуваалцах:

|
Орон сууцны үнэ өсжээ

Орон сууцны үнэ өсжээ

10 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Шинийн нэгний их ерөөлийг нөхөж хурна

Шинийн нэгний их ерөөлийг нөхөж хурна

7 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Хун нуурын мөс цөмөрч автомашин живжээ

Хун нуурын мөс цөмөрч автомашин живжээ

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа

Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа

2 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Цас орж, цасан шуурга шуурна

Цас орж, цасан шуурга шуурна

41 минутийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.