dobu.mndobu

ТАНИЛЦ: Дараах хүмүүсийг Тусгай үүрэгт Элчин сайдаар томиллоо

ТАНИЛЦ: Дараах хүмүүсийг Тусгай үүрэгт Элчин сайдаар томиллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн Даваа гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа” хэмээн ярьсан.

Энэ дагуу уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, С.Батболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх нарыг Элчин сайдаар томилохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгажээ. 

Эдгээр Тусгай үүрэгт элчин сайд нь мега төслүүдэд дэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд томоохон хэлэлцээрт оролцон, олон улсын гэрээ хэлэлцээрт өөрсдийн туршлагаараа дэмжлэг үзүүлж зөвлөгөө өгөх үүрэгтэй аж.

Ерөнхий сайд эдгээр хүмүүсийг Тусгай үүрэгт элчин сайдаар томилж буй нь 14 мега төслийг урагшлуулах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа шийдвэр юм байна. Тэд гадаад улсад томилогдож, тухайн улсдаа амьдарч, ажиллахгүй.

1990 оноос хойш ҮАБЗ-д байсан хүмүүс:

ҮАБЗ-ийн 1992-1997 оны бүрэлдэхүүн 

  • Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Пунсалмаагийн Очирбат /1992-1997 он/
  • УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Нацагийн Баганбанди /1992-1996 он/
  • Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Пунцагийн Жасрай /1992-1996 он/

ҮАБЗ-ийн 1997-2001 оны бүрэлдэхүүн

  • Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Нацагийн Баганбанди /1997-2001 он/
  • УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдорж /1996-2000 он/
  • УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Лхамсүрэнгийн Энэбиш /2000-2001 он/
  • Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Мэндсайханы Энхсайхан /1996-1998 он/
  •  Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Цахиагийн Элбэгдорж /1998 оны 4-12 сар хүртэл/
  • Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Жанлавын Наранцацралт /1998-1999 он/
  • Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Ринчиннямын Амаржаргал /1999-2000 он/

ҮАБЗ-ийн 2001-2005 оны бүрэлдэхүүн

  • Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Нацагийн Баганбанди /2001-2005 он
  • Монгол Улсын Их Хурлын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Санжбэгзийн Төмөр-Очир /2001-2004 он/
  • Монгол Улсын Их Хурлын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Намбарын Энхбаяр /2004-2005 он/
  • Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Намбарын Энхбаяр /2000-2004 он /

ҮАБЗ-ийн 2005-2009 оны бүрэлдэхүүн 

  • Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Намбарын Энхбаяр /2005-2009 он/
  • УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Цэндийн Нямдорж /2005-2007 он/
  • УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Данзангийн Лүндээжанцан /2007-2008 он/
  • Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Цахиагийн Элбэгдорж /2004-2006 он/
  • Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Миеэгомбын Энхболд /2006-2007 он/
  • Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Санжийн Баяр /2007-2009 он/

ҮАБЗ-ийн 2009-2013 оны бүрэлдэхүүн

  • Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж /2009-2013 он/
  • Монгол Улсын Их Хурлын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Дамдины Дэмбэрэл /2008-2012 он/
  • Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Сүхбаатарын Батболд /2009-2012 он/
  • Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Норовын Алтанхуяг /2012-2014 он/

ҮАБЗ-ийн 2013-2017 оны бүрэлдэхүүн

  • Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж /2013-2017 он/
  • Монгол Улсын Их Хурлын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Зандаахүүгийн Энхболд /2012-2016 он/
  • Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Чимэдийн Сайханбилэг /2014-2016 он/
  • Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Жаргалтулгын Эрдэнэбат /2016-2017 он/

ҮАБЗ-ийн 2017-2021 оны бүрэлдэхүүн

  • Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Халтмаагийн Баттулга /2017-2021 он/
  • УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Миеэгомын Энхболд /2016-2019 он/
  • УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Гомбожавын Занданшатар /2019 оны нэгдүгээр сар/
  • Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүх /2017-2021 он/
  • Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ /2021 он/

ҮАБЗ-ийн 2021 оноос хойшхи бүрэлдэхүүн

  • Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх /2021 оноос/
  • УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Гомбожавын Занданшатар /2019-2024 он/
  • УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Дашзэвгийн Амарбаясгалан /2024 он/
  • Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ /2021 оноос/

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган томилдог. Энэ албанд өнөөдрийг хүртэлх хугацаанд 11 хүнийг томилж, ажиллуулжээ. Тодруулбал,

  • Равдангийн Батаа /1992 – 1993 он/
  • Жаргалсайханы Энхсайхан /1993-1996 он/
  • Чойсүрэнгийн Баатар /1996 – 1997 он/
  • Равдангийн Болд /1997 – 2003 он/
  • Дүгэржавын Готов /2003 – 2006 он/
  • Паламын Сүндэв /2006 – 2008 он/
  • Маньбадрахын Ганболд /2008 – 2009 он/
  • Цагаандарийн Энхтүвшин /2009 – 2017 он/
  • Амаржаргалын Гансүх /2017 – 2021 он/
  • Жадамбын Энхбаяр /2021 – 2023 он/
  • Алтангэрэлийн Бямбажаргал /2023 оноос хойш/

Хуваалцах:

|
Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

12 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.