dobu.mndobu

Гараашт байрлуулсан машинаас эд зүйл алдагдаж байна

Гараашт байрлуулсан машинаас эд зүйл алдагдаж байна

Сүүлийн үед цагдаагийн байгууллагад гарааш дотор байрлуулсан автомашинд хулгай орсон байна гэх дуудлага, мэдээлэл цөөнгүй бүртгэгдэх болжээ.

Тухайлбал, Энэ оны гуравдугаар сарын 5-наас гуравдугаар сарын 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны орон сууцны гарааш дотор байрлуулсан иргэдийн автомашины салхины шил, гурвалжин цонхыг хагалж, эд зүйл алдагдсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар бусдын өмчлөх эрхэнд халдаж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй “А”-г олж, тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тухайн орон сууцны доод давхарт байрлах гараашнууд нь хяналтын камертай хэдий ч байнгын харуул хамгаалалтгүй, чипээр онгойдог мөн орцоор дамжин гарааш руу ордог зэрэг нь гэмт хэрэг үйлдэгч этгээдэд саадгүй чөлөөтэй нэвтрэх боломж, нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй байх тул сууц өмчлөгчдийн холбоо болон иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.

Хуваалцах:

|
Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

12 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.