dobu.mndobu

ТОДРУУЛГА: “Админерал” ХХК-ийн гол хувьцаа эзэмшигч хятад иргэн учир битүүлгээр нас баржээ

ТОДРУУЛГА: “Админерал” ХХК-ийн гол хувьцаа эзэмшигч хятад иргэн учир битүүлгээр нас баржээ

Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн ашиглах эрхийг эзэмшдэг “Админерал” компанийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг, БНХАУ-ын иргэн уурхайдаа нас барсан гэх мэдээлэл гараад байна. 

Тодруулбал, “Админерал” компанийн гол хувьцаа эзэмшигч “Моновант” компанийн үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн Хасануртын Хасбатар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уурхайн кемп дээрээ ажиллахаар очжээ. Улмаар кемп дэх зочид буудлын өрөөндөө нас барсан байдалтайгаар олджээ. 

Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, 

"Уг асуудал 2025 оны хоёрдугаар сарын 12-нд бүртгэгдсэн. Хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсээс шалгаад харьяа прокурорын хяналтад шилжүүлсэн" гэх мэдээллийг өглөө. 

Хуваалцах:

|
Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

12 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.