dobu.mndobu

Х.Нямбаатарыг уучлал гуйхыг шаарджээ

Х.Нямбаатарыг уучлал гуйхыг шаарджээ

Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор Улаанбаатар хотод олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар тогтоох шийдвэр энэ сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү шийдвэрийн хүрээнд импортоор орж ирж буй автомашинд Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгоход хязгаарлалт хийсэн юм. Тус шийдвэр нь Монгол Улсын иргэн өмчтэй байх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байсан тул хэсэг иргэний төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үүнээс үүдэн уг шийдвэрийг зөв, буруу хэмээн олон нийтийн дунд томоохон хэлэлцүүлэг үүсээд байна.

Энэ үйл явдалтай холбогдуулан дээрх иргэдийн төлөөлөл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар НИТХ-ын анхдугаар чуулганд мэдээлэл өгөхдөө бизнес эрхлэгчдийг ёс бусаар хэлж, гүтгэсэнд гомдолтой байгаагаа илэрхийлжээ.

Тодруулбал "Юуны өмнө, бид түгжрэлийг шийдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлье. Харин Х.Нямбаатарыг суудлаас нь огцруулъя гэж акц зохион байгуулаагүй бөгөөд албан ёсны шаардлагуудыг холбогдох албан байгууллагад өгч, шийдүүлэхийг оролдож байсан болно. Тиймээс Нямбаатарыг ард иргэдээ ажил мэргэжил, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхаж, доромжилсон тус үйлдэлдээ уучлал гуйхыг шаардаж байна. Цаашлаад ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд хандах болохоо үүгээр мэдэгдье. мэдэгдэж байна. Энэхүү хэвлэлийн хурлаар бид шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст гурван шаардлага тавьж байна.

Нэгдүгээрт, Импортоор орж ирж буй автомашинд улсын дугаар олгох журмыг дахин боловсруулж, бизнес эрхлэгчдийн нөхцөл байдлыг тусгах. Тодруулбал, аливаа хууль, журмыг боловсруулахдаа эрх нь ашиг нь хөндөгдөж буй бизнесийн байгууллагыг хамгийн бага хохиролтой байлгахаар тусгах ёстой юм.

Хоёрдугаарт, Ачигдаад ирж буй 37 мянга гаруй машинд улсын дугаар олгох. Улаанбаатар хотод бүртгэх авто машины дээд хэмжээг 730 мянга байхаар баталсан ч одоогийн байдлаар 800 мянга даваад байна.

Гуравдугаарт, Улсын бүртгэлийн дугаар авахад тавьж буй шаардлагын заримыг нь хасах. Тодруулбал, машиндаа улсын дугаар авахын тулд хувьдаа зогсоолтой, гарааштай байх ёстой гэж журамд тусгасан нь Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх эрхийг зөрчиж байна. 2015 оноос хойш үйлдвэрлэгдсэн, эко, 0 километртэй гэж шаардлага тавьсан нь 100-150 сая төгрөгтэй хүн л машин унаж, бусад нь алх гэснээс өөрцгүй юм. Хэрэв эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол бид тэмцлийн дараагийн шатанд шилжиж, суулт зарлах болно" гэжээ.

Хуваалцах:

|
Х.Нямбаатарыг уучлал гуйхыг шаарджээ

Х.Нямбаатарыг уучлал гуйхыг шаарджээ

8 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

С.Мөнхзул дэлхийн АВАРГА БОЛЛОО

С.Мөнхзул дэлхийн АВАРГА БОЛЛОО

7 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Govinews.mn сайтын нээлт боллоо

Govinews.mn сайтын нээлт боллоо

6 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цаг агаар: Улаанбаатарт 1 градус дулаан байна

Цаг агаар: Улаанбаатарт 1 градус дулаан байна

6 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ХӨНДӨХ СЭДЭВ: Урлагийнхны байгаа царай

ХӨНДӨХ СЭДЭВ: Урлагийнхны байгаа царай

5 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.