0

Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн таван хувьд нэн их, 16 хувьд их, 50 хувьд дунд, 17 хувьд бага зэрэг хүндрэлтэй байна.
Харин 11 хувьд хүндрэлгүй байхаар байна. Тухайлбал, мал өвөлжилтийн байдал Сэлэнгэ, Төв, Булган, Баян-Өлгий, Увс, Дархан-Уулын ихэнх, Ховд, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Дундговийн зарим нутгаар их хүндрэх төлөвтэй байгаа юм.
Иймд мал өвөлжилт, хаваржилт хүндэрч буй бүс нутгуудад онцгойлон анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны мэдээг тогтмол авч ашиглахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

![]()
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.