dobu.mndobu

Селена Гомесын шинэ цомог ирэх долоо хоногт цацагдана

Селена Гомесын шинэ цомог ирэх долоо хоногт цацагдана

Дуучин, жүжигчин Селена Гомес сүүлийн жилүүдэд жүжигчний карьертаа түлхүү анхаарал хандуулж, давхар өөрийн үүсгэн байгуулсан "Rare Beauty" хэмээх косметикийн брэндээ хөгжүүлэн, хөгжмийн ертөнцөөс түр завсарлага аваад байсан билээ.

Селена Гомесын шинэ цомог тун удахгүй цацагдана (фото 1)

Харин өнгөрсөн сард тэрбээр "Scared of Loving You" нэртэй шинэ дуугаа Youtube дээр гэнэтхэн цацаж, давхар "I Said I Love You First" хэмээх шинэхэн цомгоо тун удахгүй сонсогчдын хүртээл болгох гэж буй талаараа мэдэгдсэн. Тэгвэл саяхан Селена инстаграмм хуудсаараа дамжуулан өөрийн цомогт багтсан дуунуудын нэрсийг шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан юм.

Селена Гомесын шинэ цомог тун удахгүй цацагдана (фото 2)

Тус цомогт Селенагийн сүйт залуу Бенни Бланко хамтарсан гэдгээрээ онцлог бөгөөд Younger and Hotter Than Me, Bluest Flame, Do You Wanna Be Perfect гэхчлэн нийт 14 дуунаас бүрдэх аж.

"I Said I Love You First" цомог албан ёсоор гуравдугаар сарын 21-нд цацагдана. Үүнтэй холбогдуулан цомгийн урьдчилсан захиалга эхэлжээ. 

 

Хуваалцах:

|
Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

13 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.