dobu.mndobu

Поп од Рианнагийн гэр лүү хэд хэдэн удаа буудсан хэрэг гарчээ

Поп од Рианнагийн гэр лүү хэд хэдэн удаа буудсан хэрэг гарчээ

Лос Анжелес хотын цагдаагийн газраас поп од Рианнагийн Беверли Хиллз дэх харш руу хэд хэдэн удаа буудсан 35 настай Иванна Лизетт Ортизыг хүн амины хэрэгт сэжиглэн баривчилсан гэж мэдээллээ. Эмэгтэйг 10.2 сая ам.долларын барьцаагаар түр суллах боломжтой юм. 

Цагдаагийн албаныхан энэ сарын 8-ны өдөр 13:15 цагт Рианагийн гэрийн орчимд буун дуу гарсан тухай дуудлагад хариу арга хэмжээ авсан аж. Эх сурвалжуудын мэдээлснээр халдагч AR-15 загварын винтов буу ашиглаж, тээврийн хэрэгслээс гал нээсэн байж болзошгүй гэжээ. Тухайн үед Рианна гэртээ байсан ч азаар хэн нэгэн гэмтээгүй байна.

Сэжигтнийг цагаан өнгийн Tesla автомашин унаж дуучны гэрээс 12 км-ийн зайд худалдааны төвөөс баривчилжээ. Урьдчилсан мэдээллээр халдлагын этгээд нь Флорида мужийн Орландо хотын оршин суугч байж болзошгүй гэжээ.

 

Эх сурвалж: BBC

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.