dobu.mndobu

Улаанбурхан өвчний нийт 18 тохиолдол бүртгэгдлээ

Улаанбурхан өвчний нийт 18 тохиолдол бүртгэгдлээ

Өнөөдөр /2025.03.14/ ХӨСҮТ-өөс Улаанбурхан өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр:

-Улаанбурхан өвчний нийт 14 тохиолдолд бүртгэгдсэн байсан бол өнгөрсөн шөнө нэг тохиолдол бүртгэгдлээ. Мөн хөдөө орон нутгаас 12 сорьц авсан. Үүнээс гурван тохиолдол батлагдаж, үлдсэнийг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн давтан шинжилж байна. Улмаар улаанбурханы нийт 18 тохиолдол бүртгэгдлээ. Хөдөө, орон нутагт тэр дундаа Өмнөговь аймагт өвчний халдвар тархах эрсдэлтэй байна. "Эхлэл" сургуулиас ирсэн нэг тохиолдол баталгаажиж байна. 

Бага насны хүүхдүүд өвдөх эрсдэл өндөр байна. Тэр дундаа вакцин хийлгээгүй, вакцины хоёрдугаар тунгаас хоцорсон хүүхдүүд өвдөж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ вакцин хийлгэсэн эсэхийг нягталж, тунгаас хоцорсон бол нөхөн хийлгэхийг зөвлөж байна.

Хуваалцах:

|
Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

13 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.