dobu.mndobu

Govinews.mn сайтын нээлт боллоо

Govinews.mn сайтын нээлт боллоо

Монголын эдийн засгийн хамгийн том бүс нутаг болох говийн бүсэд төр, ард түмнийг холбосон анхны мэдээллийн хэрэгсэл Govinews.mn сайт нээлтээ хийлээ. Тус сайт үүсгэн байгуулагдсанаар цаашдаа говийн бүсэд тулгамдаж буй асуудлуудад гүүр болж ажиллах юм.

Мөн Замын-Үүд сумын нутагт хүүхэд алга болох хэрэг их гардаг. Үүнтэй холбогдуулан камержуулалтын асуудлыг шийдэх тал дээр арга хэмжээ авах аж.

 

Замын-Үүд боомтоор манай улсын бараа эргэлтийн 80 гаруй хувь нь эргэлддэг ч одоог хүртэл хөгжлийн хувьд дутмаг байгаа талаар  Govinews.mn сайтын захирал Т.Нэргүй хэлж байсан юм.

Тэрбээр:

-Би хилийн 0108 дугаар ангид ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Говьд эдийн засгийн эргэлт маш их байдаг. Бүх байгалийн баялаг, боомтууд байна. Тэгэхээр энд үнэхээр шударга үнэний дуу хоолой дутдаг учраас ард иргэд төрийн хооронд гүүр болъё, үнэн зөвийг ялгаж ойлгуулъя гэсэн зорилготойгоор анх Govinews.mn сайтыг нээхээр болсон юм.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагад миний олон дүү, эгч, ах байгаа. Тэгээд тэднээс зөвлөгөө аваад энэхүү сайтыг үүсгэн хөгжүүлье гэж зорьсон. Тэднийхээ дэмжлэгтэйгээр сайтаа байгуулсан учраас “Ах, эгч, дүү нартаа баярлалаа” гэж хэлье.

“Цаашдаа говийнхоо бүсэд шударга үнэний дуу хоолой болон ажиллах болно” гэдгээ амлаж байна. Тиймээс манай сайтад ажиллах хүсэлтэй сэтгүүлч, зураглаач байвал хамтарч ажиллахад бэлэн байна.

“Замын-Үүд сумаар ихэнх бараа эргэлтийн 80 хувь нь орж, гардаг ч хөгжил дутмаг...”

-Манай Замын-Үүд сумаар ихэнх бараа эргэлтийн 80 хувь нь орж, гардаг олон улсын чанартай Монгол Улсын хамгийн том боомт  гэсэн үг. Тиймээс татвар, гаалийн татварын өсөлт энэ бүхэн ард түмний нуруун дээр үнийн өсөлт болж ирж байгаа. Энэ дээр би цаашдаа дуугарч, тэмцэнэ гэж бодож байна. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хүүхэд алга болох, гэмт хэрэг их гардаг. Энэ дээр камержуулалт, хөгжил маш дутмаг байдаг.

Манай нутаг Монгол Улсын үүд, хаалга болсон нутаг шүү дээ. Гэтэл Эрээн хот, Замын-Үүд цаашлаад Монгол Улс, Хятад Улс, дэлхийн хөгжлийг харьцуулалт хийж ард түмэнд мэдээлэхийг зорилго болгож цаашдаа ажиллана гэж бодож байна.

Govinews.mn сайт нь зөвхөн Замын-Үүд сумын сайт биш. Энэ нь говийн нийт бүсийг хамарсан нийт иргэдийн шударга үнэний дуу хоолой болох зорилготой мэдээллийн хэрэгсэл юм. Тиймээс иргэд та бүхнийг Govinews.mn сайтын 88681111, 76760011 утсаар холбогдон болж байгаа болон болохгүй байгаа асуудлаа хэлэхэд нээлттэй байх болно.


“Энэ сайтыг хараат бусаар хөгжүүлмээр байна” 

Мөн нээлтийн үеэр монголын томоохон веб сайтуудын программ хангамж, сошиал медиа маркетинг, веб дизайн, эх бэлтгэл зэрэг хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг бүхэлд нь хариуцан ажилладаг "Цаст солюшн" ХХК-ийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. 

"Цаст солюшн" ХХК-ийн захирал Л.Баатархүү:

-Компанийн маань ээлжит бүтээл болох Govinews.mn сайтын нээлтэд манай хамт олон ирж ажиллаж байна. Тэгэхээр орон нутагт ялангуяа говьд говийн дуу хоолой болж ирж байгаа анхны хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм.

Бид төвийн цахим хэвлэл дээр түлхүү ажилладаг компани. Мэдээллийн сайтын зах зээлд хамгийн олон сайтыг манай компани хөгжүүлээд байгаа. Орон нутгийн сайт дээрээс нь бидэнд тодорхой хэмжээний туршлага байгаа учраас энэ харилцагч нартаа мэргэжлийн хэвлэл мэдээллийн талаас, технологийн хөгжүүлэлт, брэнд хөгжүүлэлт талаасаа ч гэсэн нэлээд зөвлөгөө өгөхийг хичээсэн.

Тийм ч учраас  манай харилцагч энэ удаад өөрийн гэсэн ажлын байраа нээгээд биднийг ирэхэд маш гоё орчинтойгоор угтаж авлаа. Govinews.mn сайтыг технологийн хувьд маш хурдан байхыг бид эрхэмлэж хийсэн. Энгийн хөгжүүлэлттэй сайт уншилт хийгээд 3-4 секундийн хурдтай байдаг бол эднийх маш хурдтай орно. Нэг секунд ч хүрэхгүй хугацаанд нэвтэрч орж байгаа. Веб сайт дээр брэнд булангуудыг чухалчилж оруулсан. "Говийн хүн", "Нүд" гээд эрэн сурвалжлах, өдөр тутмын бизнес булангуудыг оруулсан. Үүгээр дамжуулаад энэхүү сайтын редакц маркетинг, бизнесийн нэг суваг болоосой гэдгийг эрхэмлэн бодолцож гаргасан.

Govinews.mn маань орон нутагт анх удаагаа брэнд дизайнтай сайт болж байгаа. Брэнд дизайн буюу брэнд бүүктэй сайт маш цөөхөн байдаг. Орон нутагт ингэж брэнд дизайн хийж гарч ирж байгаа нь энэ сайтын маш том онцлог зүйл.

Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийг илүү бизнесийн болон мэргэжлийн байх зарчмыг хангаж байгаа.

Үүсгэн байгуулагч нь ямар нэгэн улс төрийн хамаарал бүхий хүн биш. Өөрөө тодорхой хэмжээнд бизнес эрхлэгч учраас “Энэ сайтыг хараат бус байдлаар хөгжүүлмээр байна” гэж хэлсэн.

Манай харилцагчийн нэг таалагдсан зүйл нь юу байсан гэхээр өөрөө шударга бус зүйлийн төлөө маш их дуу хоолойгоо хүргэж явдаг. Олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг субъект. Тийм учраас энэ хүний өөрийнх нь “Говийн дуу хоолой болмоор байна” гэдэг нь манай хамт олонд маш их таалагдаж тодорхой хэмжээнд “Чадах юм байвал хийгээд өгье” гэдэг байдлаар хамтран ажиллаж байгаа.


Дээр дурдсанчлан тус сайтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд одоогоор хүний нөөцийн асуудал тулгамдаж байгаа юм. Иймд мэргэжлийн залуу боловсон хүчинтэй цаашид хамтарч ажиллахад нээлттэй аж. 

Хуваалцах:

|
Х.Нямбаатарыг уучлал гуйхыг шаарджээ

Х.Нямбаатарыг уучлал гуйхыг шаарджээ

8 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

С.Мөнхзул дэлхийн АВАРГА БОЛЛОО

С.Мөнхзул дэлхийн АВАРГА БОЛЛОО

7 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Govinews.mn сайтын нээлт боллоо

Govinews.mn сайтын нээлт боллоо

6 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цаг агаар: Улаанбаатарт 1 градус дулаан байна

Цаг агаар: Улаанбаатарт 1 градус дулаан байна

6 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ХӨНДӨХ СЭДЭВ: Урлагийнхны байгаа царай

ХӨНДӨХ СЭДЭВ: Урлагийнхны байгаа царай

5 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.