dobu.mndobu

Л.Мөнхбаясгалан. "Энержи ресурс" өөрсдөдөө зориулсан хууль баталж, хулгай хийсэн

Л.Мөнхбаясгалан. "Энержи ресурс" өөрсдөдөө зориулсан хууль баталж, хулгай хийсэн

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Энержи ресурс"-тай холбоотой асуудлаар өнөөдөр (2025.03.17) мэдээлэл хийлээ.


Тэрбээр, "Сэтгүүлчийн хүрээнд сүүлийн 15 жил цуглуулсан баримтуудаа дэлгэе. Үүнд Оюутолгой, Тавантолгой, Энержи ресурс, Ухаа худаг, МАК Петровис, Эрдэнэтийн 49 хувь гэх мэт газруудын бүх баримтууд бий.
Монгол Улсын Засгийн газар Энержи ресурсыг ухаа худгийг луйвраар авсан гэдгийг мэдэгдээд, УИХ руу тогтоолын төслийг оруулсан байгаа. Би говийн бүсийн гишүүн. Ухаа худаг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг. Надад ухаа худагтай холбоотой бүх баримтууд хангалттай байсан. Би удаа дараа энэ луйвар хулгайг илчилж байсан. Хэн ч тоогоогүй. Одоо л тоож байна. Ухаа худгийг хууль бусаар авсан асуудлаар хянан шалгах дэд хороо байгуулах гарын үсгийг цуглуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Эхлээд АН-ын гишүүдээс эхэлнэ. 

"Энержи ресурс" компани 12 жилийн хугацаанд илүү АМНАТ төлсөн гэдэг үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох гэж шүүхэд өгсөн. АМНАТ-ын газрын хэвлий болон, гадарга дээр байгаа нөөцийг хамтарч эзэмшсэн компани ашиглуулсны төлбөр гэсэн үг. Гэтэл энэ хууль Энержи ресурсд хамаарахгүй гээд монголын төрөөс 209.6 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн байдаг. 

Өнөөдөр нүүрсний зах зээл дээр байгаа бүх ААН, компани энэ АМНАТ-ыг төлдөг. Ганцхан Энержи ресурс л энэ тогтоол шийдвэр хамаарахгүй гэж байна. 2033 он хүртэл ЗГ-тай байгуулсан тогтвортой байдлын гэрээг харуулах ёстой. Ямар, ямар хууль үйлчилдэггүйг бид мэдэх эрхтэй.

"Энержи ресурс" өөрсдөдөө зориулсан хууль баталж, хулгай хийсэн. Хулгай хийсэн бол ялаа эдлээд улс ард түмний өмчийг буцаан олгох ёстой. Надад байгаа энэ бүх баримтад худлаа зүйл байвал би хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн. " гэлээ.

Шууд дамжуулалт: 

 

Хуваалцах:

|
Цэргийнбаяр нэртэй хоёр хүн байна

Цэргийнбаяр нэртэй хоёр хүн байна

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Өнгөрсөн долоо хоногт 59 объектын гал түймэр гарчээ

Өнгөрсөн долоо хоногт 59 объектын гал түймэр гарчээ

10 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

8 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Цас орж, салхи шуургатай байна

Цас орж, салхи шуургатай байна

13 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.