0
"Хүүхэд мотоциклоос унаж нас барлаа" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 16-нд Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, 13 настай хүүхэд "Мустанг-5" маркийн улсын дугааргүй мотоциклоор адуу тууж яваад, унаж нас барсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон аж. Улмаар цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд бага насны хүүхэд болон энэ төрлийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр жолоодуулахгүй байх, зориулалтын хамгаалах хэрэгсэл ашиглахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.