dobu.mndobu

"П.Батчулуун эмчийн ачаар амь аврагдсан хүмүүс, эмч нар бүгд нэгдэж дуугарах хэрэгтэй"

"П.Батчулуун эмчийн ачаар амь аврагдсан хүмүүс, эмч нар бүгд нэгдэж дуугарах хэрэгтэй"

Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд хоёр шатны шүүхээс гэм буруутайд тооцон, 2.6 жилийн ял оноосон билээ. Улмаар тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандсан ч давж заалдах шатны шүүхээс түүний ялыг хэвээр үлдээсэн.

Тэгвэл түүнийг хоригдож байх энэ хугацаанд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа тасалдаж, донороо хүлээсэн олон зуун өвчтөний зарим нь өвчнөө дийлэлгүй нас барж байгаа талаар эмч нар цахим орчинд өөрсдийн байр сууриа буй.

Эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара өөрийн цахим хуудастаа "Төр засаг Монголдоо ховор бараг байхгүй гэхэд хилсдэхгүй олон хүний амь нас аварсан ачит эмчийнхээ асуудлыг зайлшгүй эргэж харах хэрэгтэй. Эмч нар бүгд нийлээд бас энэ хүний ачаар амь аврагдсан хүмүүс бүгд нэгдэх хэрэгтэй шүү дээ. Хүний ач тусыг хүртээгүй нь мэдэхгүй элдэвлэдэг юм гэхэд хүртэгсэд нь ийм чухал үед чимээгүй суумааргүй байна" гэжээ.

Хуваалцах:

|
Цэргийнбаяр нэртэй хоёр хүн байна

Цэргийнбаяр нэртэй хоёр хүн байна

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Өнгөрсөн долоо хоногт 59 объектын гал түймэр гарчээ

Өнгөрсөн долоо хоногт 59 объектын гал түймэр гарчээ

2 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

1 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.