0
Төмөртийн овооны цайрын орд бол стратегийн чухал ач холбогдолтой 16 ордын нэг. Социализмын үед Монгол-Германы хамтарсан хайгуулын анги энэ ордын нөөцийг тогтоож, 1980 онд ашигт малтмалын нөөцийн хамтарсан хуралдаанаар хэлэлцэж баталсан түүхтэй.
Төмөртийн овооны цайр хар тугалгын ордыг өнөөдөр Монгол-Хятадын хамтарсан “Цайрт минерал” ХХК эзэмшиж байна. Уг нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т... Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших... гэж заасан. Тэгвэл яагаад Төмөртийн овооны цайр, хар тугалгын ордоос төр хувь эзэмшихгүй, өнөөг хүртэл хятадын хөрөнгө оруулалттай компани 100 хувь эзэмшиж байна вэ...
АМХЭГ-ын анхны дарга Ду.Жаргалсайхан Төмөртийн овооны ордыг өөрийн болгожээ
1997 оны тавдугаар сарын 30-ны өдөр М.Энхсайханы Засгийн газрын 1/33 дугаар тогтоолоор Ду.Жаргалсайханыг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар томилжээ. Тэрээр томилогдсноосоо хоёрхон сарын дараа буюу 1997 оны наймдугаар сард Төмөртийн овооны цайрын ордын лицензийг өөрийн “Метал импекс” компаниараа авчээ.
“Метал импекс” ХХК-ийг судалбал хувьцаа эзэмшигчид дунд Дугарын Жаргалсайханы нэр дурайж байна. Өөрөөр хэлбэл Дугарын Жаргалсайхан нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа мэдээлэлд ойр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж стратегийн ач холбогдол бүхий Төмөртийн овооны цайрын ордын лицензийг өөрийн болгожээ.
Дугарын Жаргалсайхан нь Төмөртийн овооны цайрын ордоо эдийн засгийн эргэлтэд оруулахаар 1997 оны 11 дүгээр сард БНХАУ-ын Өнгөт төмөрлөгийн үйлдвэрийн гадаад дахь барилга зураг төслийн компанитай хамтарч, Монгол-Хятадын хамтарсан “Цайрт минерал” ХХК-ийг байгуулсан байна. Өөрөөр хэлбэл Төмөртийн овооны цайрын ордын 49 хувийг Дугарын Жаргалсайханы “Метал импекс” ХХК, 51 хувийг БНХАУ-ын компани эзэмшихээр болжээ.
Ду.Жаргалсайхан өөр өөртэйгөө Тогтвортой байдлын гэрээ байгуулжээ
Хамгийн ноцтой нь Ду.Жаргалсайхан өөр өөртэйгөө тогтвортой байдлын гэрээг байгуулжээ. Маш энгийнээр тайлбарлаж өгье. Нэг талд Дугарын Жаргалсайхан нь Засгийн газрын Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга, нөгөө талд Төмөртэйн овооны цайрын ордыг эзэмшдэг “Цайрт минерал” компанийн 49 хувийг эзэмшигч. Гэтэл Засгийн газар “Цайрт минерал” ХХК-тай Тогтвортой байдлын гэрээг байгуулсан байна. Гэрээ байгуулсан хүн нь тухайн үеийн Сангийн сайд Б.Батбаяр буюу Баабар. Энд бас нэг ноцтой зүйл гарч ирнэ. Тогтвортой байдлын гэрээний хугацаа 1998-2013 он хүртэл. Гэтэл Тогтвортой байдлын гэрээгээр татварын хөнгөлөлтийн хугацааг үйлдвэрлэл ашиглалтад орсон 2005 оноос эхлэж 2020 оныг дуустал гэж заажээ. Тогтвортой байдлын гэрээний хугацаа 2013 онд дуусна. Татварын хөнгөлөлтийг 2020 он хүртэл эдлүүлнэ. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй, гэрээний заалттай зөрчилдсөн Тогтвортой байдлын гэрээг хийж байжээ.
Монгол Улсын Засгийн газар БНХАУ-аас 200 сая юанийн зээл авч хятад компанид өгчээ
Ду.Жаргалсайхан Засгийн газрыг гарынхаа аясаар хөдөлгөж байсан баримтыг хүргэе. Энэ баримт бол 2007 онд хийгдсэн аудитын дүгнэлт. Дүгнэлтэд Ду.Жаргалсайхан болон түүний түнш хятад компанид Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргаж зээл авч өгсөн нь тодорхой харагдаж байна. Тодруулбал, БНХАУ-аас Монгол Улсад зээл олгох тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр “Цайрт минерал” ХХК-д зээл авч өгчээ. Нэг ёсондоо Монгол Улсын Засгийн газар Ду.Жаргалсайхан болон түүний түнш хятад компанид үйлчилжээ.
Хоёр улсын Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийг 1998, 2000 онд хоёр удаа хийсэн байна. Эхний хэлэлцээрээр БНХАУ-ын Экспорт импорт банкнаас 100 сая юанийн хөнгөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрсөн жинхэнэ хэрэглэгчид олгож үйлдвэрлэлийн шинж чанартай төсөлд ашиглахаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Р.Амаржаргал гарын үсэг зуржээ. Дараагийн хэлэлцээрт зээлийн хэмжээг 100 сая юаниар нэмж, хоёр талын тохиролцсон Төмөртийн овооны цайрын ордын төсөлд ашиглахыг зарчмын хувьд зөвшөөрч Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газраас 200 сая юань зээлээд хятадын компанид өгчихсөн байна. Энийг юу гэж ойлгох вэ.
Дээрх баримт бол 2007 онд хийгдсэн аудитын дүгнэлт. Аудитын дүгнэлтийн 2.6-д Санхүү эдийн засгийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны удирдлага зохицуулалтын газрын дарга Х.Амарсайханы гарын үсэгтэй 2001 оны нэгдүгээр сарын 9-ны өдрийн 02а/77 дугаартай албан бичгээр БНХАУ-ын Элчин сайдын яаманд “Хятад Улсаас Монгол Улсад олгох 100 сая юанийн хөнгөлттэй зээлийн жинхэнэ хэрэглэгч нь Хятадын өнгөт төмөрлөгийн байгуулалтын хувьцаат компани болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн зөвшөөрлийг хүргүүлсэн байна.
Хуваалцах:
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг даалгалаа
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Эхнэртэйгээ маргалдаж байхдаа 3 настай хүүхдээ буудаж хөнөөгөөд, амиа хорложээ
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдлээ
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Х.Баасанжаргал: Хүнийг саатуулахтай холбоотой процессыг хуульчилсан нь "засах ёстой алдаа" юм
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Автобусны жолооч хаалгаа нээлгүй зогсож байгаад алдагдсан утсыг олж өгчээ
22 минутийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЗАСГИЙН ГАЗАР: Төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх талаар хэлэлцэж байна
17 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Энэ долоо хоногт зарим нутгаар 21 градус хүртэл ДУЛААРНА
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сонгуулийн үнэн төрх илчлэгдэхээс айсандаа “ноорог”-ийг нь хулгайлав уу
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Г.Пүрэвдэлгэр: Яриад байгаа кино нь хаана байсныг нь хурааж байгаа бид мэдэхгүй шүү дээ
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
НДШ төлж байгааг зээл олголтын шалгуур үзүүлэлт болгох талаар Арилжааны бүх банкуудад уламжилжээ
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Монгол Улсад сонгууль шударга бус явдаг гэдгийг харуулсан кино хийж байсан"
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурханы лабораториор батлагдсан 55 тохиолдол бүртгэгдлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сурагчдын амралт энэ сарын 31-нээс эхэлнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.