dobu.mndobu

Улаанбурханы лабораториор батлагдсан 55 тохиолдол бүртгэгдлээ

Улаанбурханы лабораториор батлагдсан 55 тохиолдол бүртгэгдлээ

 

Өнөөдрийн /2025.03.18/ байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 55 тохиолдол бүртгэгдлээ. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяраар ахлуулсан мэргэжлийн баг орон нутагт ажиллаж байна.

Мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн Булган, Дорноговь, Төв аймагтай ХӨСҮТ цахимаар холбогдон мэргэжил арга зүй, зөвлөмж өгч байна.

Батлагдсан болон сэжигтэй тохиолдол хүүхдийн байгууллагуудад бүртгэгдэж байгаа тул хүүхдийн байгууллагын удирдлага болон багш, эмч нар ирцийн болон шинж тэмдгийн тандалтад онцгой анхаарч улаанбурхан өвчнийг эрт илрүүлэх шаардлагатай байна.

Мөн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины хоёр тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.

Тодруулах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанаас лавлах аж.

Хуваалцах:

|
Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цасан болон шороон шуурга шуурна

Цасан болон шороон шуурга шуурна

12 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"

СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Улаанбаатарт 17 градус дулаан байна

Улаанбаатарт 17 градус дулаан байна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.